x

Б.Пүрэвсүрэн: Өндөрлөг болон алслагдмал цэг, зуслангийн бүсээ орхигдуулалгүйгээр түлшний борлуулалтын цэгүүдээ нээнэ

Өнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд сайжруулсан түлш борлуулах 417 цэг ажиллаж байна.

Түлшний цэгүүдийн талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд түлш борлуулах нийт хэдэн цэг ажиллаж байна вэ. Ойрын хугацаанд борлуулалтын цэгүүдийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сайжруулсан түлш борлуулах 281 цэг ажиллаж байсан. Даваа гарагийн Нийслэлийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр борлуулалтын цэгийн тоог энэ долоо хоногтоо багтаан 450-д хүргэх үүрэг, даалгаврыг өгсөн. Хотын даргын өгсөн уг үүрэг, чиглэлийн дагуу борлуулалтын цэгүүдийг үе шаттайгаар нээж байгаа бөгөөд аравдугаар сарын 7-ны байдлаар 417 цэгээр сайжруулсан түлш борлуулж байна. Өнөөдөр дахин 83 цэгийн судалгааг нэмэлтээр хийн, ойрын хугацаанд 500 цэг ажиллуулахаар төлөвлөж байна.

Ерөнхийдөө гэр хорооллын айл, өрхийн тооноос хамааран дүүрэг бүрд тоо гарган, борлуулалтын цэгүүдийг байгуулж байгаа. Мөн бодит мэдээлэл авахын тулд дүүргүүдтэйгээ хамтран түлш борлуулах цэгүүдээр ажиллаж байна. Жишээлбэл, өчигдрийн хувьд тодорхой хэмжээний дараалал үүсэж байсан бол өнөөдрийн хувьд цэгийн тоог нэмснээр дараалал буурч байгаа гэх мэдээлэл ирүүлсэн.

-Нийслэлийн гэр хорооллын өрхүүд өдөрт дунджаар хэдэн тонн нүүрс хэрэглэж байна вэ?

-Өдрийн борлуулалтын хувьд аравдугаар сарын 1,2-нд 1,000 тонн хүрэхээргүй байсан бол аравдугаар сарын 3-наас хойш 2,000 тонноос дээш борлуулалт хийж байна. Жишээ нь, өнөөдөр гэхэд 2,500 тонн сайжруулсан түлшний борлуулалт хийх тооцоо гарсан байгаа. Борлуулалтын цэгт нийлүүлэх түлшний хэмжээ эрэлтээсээ шалтгаалдаг. Тухайн цэгийн байршил, хүн амын нягтаршлаас шалтгаалан нэг цэг өдөрт 5-15 тонн нүүрс захиалан, борлуулж байгаа.

-Яг одоогоор хэдэн тонн түлш нөөцөлсөн бэ?

-Нийслэлийн зүгээс 60 мянган тонн нүүрсний агуулах бэлдсэн бөгөөд яг 60 мянган тонн нүүрсний нөөцөө бүрдүүлчихсэн байгаа. Өвлийн ид хүйтэнд хэрэглэж эхэлнэ гэсэн үг. Аравдугаар сарын 6-ны байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн хашаанд 7,600 тонн сайжруулсан түлш байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн. Өдөр тутмын үйлдвэрлэлээ борлуулалтад гаргаж байгаа тул нөөцөлсөн 60 мянган тонн түлшинд өөрчлөлт ороогүй.

-Өндөрлөг байршлын цэгүүдээ гаргаж эхэлсэн үү. Борлуулалтын цэгүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

-Өнгөрсөн жил гаргасан өндөрлөг байршлын 67 борлуулалтын цэг бий. Энэ жил “Таван толгой түлш” ХХК цэгийн байршлын сонгон шалгаруулалтыг хийсэн. Борлуулалтын цэгийн сонгон шалгаруулалтад нийт 1,000 гаруй материал ирсэн байдаг. Үүнээс зургаан дүүрэгт 600 цэг байхаар тооцож, шалгаруулалтаа хийсэн. Тиймээс өндөрлөг цэг, алслагдмал цэг, зуслангийн бүсээ орхигдуулалгүйгээр борлуулалтын цэгүүдээ нээхээр ажиллаж байна гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас цэгийн тоог нэмснээр ачаалал буурч байгаа талаарх мэдээллийг өгч байна. Бид Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн сайжруулсан түлш борлуулах цэгүүдийг зорьсон юм. Замд тааралдсан борлуулалтын цэгүүдэд сайжруулсан түлшний нөөц хангалттайн сацуу худалдан авалт хийж буй иргэд байсангүй. 

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны 380 дугаар цэгийн борлуулагч Б.Жавхлантөгс "Манайх өчигдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд ачаалал хэвийн хэмжээнд байна. Нээснээсээ хойш тав, таван тонноор хоёр удаагийн татан авалт хийсэн. Одоогоор таван тонн түлшний нөөцтэй ажиллаж байгаа бөгөөд иргэдийн дугаарлалт, хүлээлт, бухимдал байхгүй байна” хэмээж байлаа.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 20 дугаар цэгийн борлуулагч Ц.Төмөр "Манай цэг есдүгээр сарын 27-ноос ажиллаж эхэлсэн. Өдөрт таван тонноор хоёр удаагийн татан авалт хийж байгаа. Тиймээс одоогийн байдлаар түлшний хангамж, хүрэлцээ болоод иргэдийн оочер дараалал хэвийн хэмжээнд байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 15 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 24 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 33 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 53 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 54 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 59 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 26 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 46 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top