x

"Гуравдугаар тунг хийлгэсэн иргэд халдвар авч байна гэдэг ташаа мэдээлэл"

"Вакцины сэргээх нэмэлт тунг тариулсан иргэдийн 1 хувь нь халдвар авсан"

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Нийслэлийн иргэдийн 70 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн. Харин гурав дахь тунг 10 гаруй хувь нь хийлгээд байна.

Вакцины гурав дахь тунг хийлгэсэн иргэдийн эзлэх хувь ийм бага байгаагийн шалтгаан нь "Гуравдугаар тун тариулсан иргэд халдвар авч байна" гэх олон нийтийн сүлжээнд тархсан ташаа мэдээлэлтэй холбоотой. Тухайн мэдээлэл нь ор үндэсгүй гэдгийг хэлье.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг тариулсан иргэдийн нэг орчим хувь нь л халдвар авсан байна.

Вакцин тариулснаар халдвар огт авахгүй гэсэн үг биш ч гэлээ амь насыг эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой. Тиймээс вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

"Халдварын идэвхжил өндөр байгаа үед вакцинд идэвхтэй хамрагдах нь чухал"

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж:

-Сүүлийн долоо хоногт буюу есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-нд нийслэлд 1,220 хүн нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдсан байгаа юм. Энэ нь дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгааг харуулж байна.

Халдварын идэвхжил өндөр байгаа ийм үед вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал. Дэлхий дахинд вакцин нь хүндрэл болон нас баралтаас сэргийлнэ гэдэг нь батлагдсан.

Иймд иргэд халдварын эрсдэлээс сэргийлж өөрт хамгийн ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж нэмэлт тунг хийлгэх хэрэгтэй.

Коронавирусийн халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байна. Энэ жил улирлын томуугийн вакцинжуулалтыг есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд зорилтод бүлгийн иргэд болон 2-11 насны хүүхдүүдэд хийсэн. Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 89.7-94.4 хувьтай байгаа.

Тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүдийн 89.7 хувь, 2-11 насны хүүхдүүдийн 94.4 хувь улирлын томуугийн вакцинд хамрагдсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 12 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 20 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 29 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 50 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 51 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 56 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 23 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 43 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top