x

Номын сангууд ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжтэй болжээ

Нийслэлийн хэмжээнд соёл, урлагийн үзвэр, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг сахиулан хүчин чадлынхаа 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр нээсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Монгол Улсын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд ариутгал, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Үндэсний номын сан уншлагын гурван танхимаар суудлынхаа 30-50 хувийн дүүргэлттэйгээр уншлага үйлчилгээгээ эхлүүлжээ.

Ковидын өмнөх жилүүдэд өдөрт дунджаар 150-200 хүнд уншлагын танхимаар үйлчилдэг байсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалд тааруулан уншигчдад урьдчилан цаг өгөх байдлаар суудлын дүүргэлтийг зохицуулан ажиллаж байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Коронавируст халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гэхдээ улс орны хөгжил дэвшлийн хамгийн гол суурь нь болсон оюуны эрэлт хэрэгцээгээр нийслэлийн иргэдээ дутагдуулж, соён гэгээрүүлэх ажлыг орхигдуулж болохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, боломжтой бүх хэлбэрээр иргэдийнхээ оюуны эрэлт хэрэгцээг хангахад санаачилгатай ажиллаарай” гэлээ.

Мөн соёлын салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар тусгайлан бодлого хэрэгжүүлж, салбарын яамыг байгуулсан. Ард иргэдээ соён гэгээрүүлэх, оюуныг нь тэлэх энэ үйлсэд нийслэл хотын удирдлагууд мөн номын сангуудтайгаа нэг шугаманд хамт алхаж, ажиллах болно гэдгийг тэрбээр онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 13 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 51 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 52 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 57 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 24 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 44 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top