x

Реппер Г.Төгөлдөрийн эмчилгээний зардлын 42 хувь нь бүрджээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны Есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа юм.

Түүний дотнын нөхөд, уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд байна. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд Монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна.

Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 42 хувь буюу 272 сая төгрөг бүрджээ.

Реппер Г.Төгөлдөрийн хандивын аянд оролцохыг элэг нэгт Монголчууддаа уриалж байна.


Г.Төгөлдөр (Lil Thug-E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээж, доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.  

Гэвч цусны хорт хавдар гэх энэхүү хүнд аюулт өвчин нь залуу насыг үл харгалзан Lil Thug-E-г тойрч гарсангүй, цаг үеийн хүнд хэцүү байдалтай зэрэгцэн бид бүхний өмнө тулгаран ирлээ. 

Өнөөдөр дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин нь эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм.

Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650,000,000 төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна. 

Lil Thug-E эрүүл болж, олон уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаж байх хувьтай хүн гэдэгт бид итгэж байна. 

OFFICIAL FACEBOOK PAGE: Big Life for Lil Thug-E

OFFICIAL INSTAGRAM: @biglifeforlilthuge

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК- 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 11 цаг 9 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 11 цаг 11 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 11 цаг 13 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 11 цаг 14 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 11 цаг 15 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 11 цаг 16 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 11 цаг 16 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 13 цаг 21 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 13 цаг 23 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 13 цаг 25 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 13 цаг 29 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 13 цаг 34 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 14 цаг 50 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 15 цаг 2 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 15 цаг 5 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 15 цаг 5 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 15 цаг 6 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 15 цаг 11 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 15 цаг 12 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 15 цаг 16 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top