x

Х.Тэмүүжин: Эрх чөлөө, дур зорго хоёрыг ялгадаг хүмүүс ардчиллыг ойлгодог

"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатайгаар саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон билээ. 

Тэгвэл өнөө суулт хийж байсан иргэдийг албадан саатуулаад байна.

"Монголчуудын үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж байна"

Иргэдийн төлөөлөл “Бид хууль бусаар баривчилж, хорьсон таван залууг суллах, мөн ажлаа хийж чадахгүй байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцрох шаардлага тавин энд эсэргүүцлээ илэрхийлж байна.

Урьд шөнө энд 20 орчим залуу эсэргүүцлээ илэрхийлсээр хоносон. Бид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлээд энд сууж байтал өнөөдөр өглөө цагдаа нар дахин баривчилгаа явууллаа.

Тэд гурван эмэгтэй, нэг эрэгтэйг ямар ч үндэслэлгүйгээр үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө, нэмж баривчлаад аваад явлаа.

Монгол бол ардчилсан улс. Цагдаа нар ямар хуулийн хүрээнд ийм үйл ажиллагаа явуулж байгаагаа мэдэхгүй, зүгээр л тушаал аваад иргэдээ ингэж барьж байна. Ингэж болохгүй. Монголчуудын үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хууль бусаар халдаж байна” хэмээн ярив.

Харин Цагдаагийн байгууллагаас Д.Монголхүүг баривчлах болсон шалтгаанаа Төв талбайд бүртгэлгүй жагсаал зохион байгуулж, цагдаагийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйтэй холбоотой гэж тайлбарлаж байв.

"Цаашид хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, олон нийтийг турхирдаг үйл ажиллагааг шалгаж, арга хэмжээг авах болно" 

Энэ тухай ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Б.Батсуурь “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Цагдаагийн байгууллага үүнд хүндэтгэлтэй хандаж, иргэдийн эрх чөлөөг хамгаалсаар ажиллаж ирсэн.

Иргэн Д.Монголхүүгийн хувьд, есдүгээр сарын 30-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан. Бүртгэлгүй жагсаалыг зохион байгуулсантай холбоотой мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн аваагүй бөгөөд хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн.

Эдгээрийг үндэслэж Сүхбаатар дүүргийн прокурорын газар нотлох баримтыг хүргүүлсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Энэ ажиллагааны явцад иргэн Д.Монголхүү нь мэдэгдэл хуудас хүлээж авахгүй, ирэхгүй байх хүндрэл гаргасан тул СБД-ийн шүүхээс захирамж гаргаж, цагдаагийн байгууллага хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай баривчлах арга хэмжээ авсан.

Цаашид Цагдаагийн байгууллагаас хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийгээ олон нийтэд турхирдаг үйл ажиллагааг шалгаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах болно” гэжээ.

Харин энэ талаар Хуульч Х.Тэмүүжин "Хэт эрх чөлөө, хэт ардчилал гэх үг эрх баригчдын амнаас үе үе зухалзах болж. Иргэний хувьд ардчилал, эрх чөлөө хэтрээгүй. Харин дарга нар (МАН)-ын ковидоор далимдуулж олж авсан эрх мэдэл, тэдний ил тод бус зарж буй мөнгө, төсөв л хэт их байгаа!

Эрх чөлөө, дур зорго хоёрыг ялгадаг хүмүүс ардчиллыг ойлгодог юм! Ардчиллаар гарч ирчихээд өөрсдийн хувийн дур зоргоо иргэдийн эрх чөлөөтэй барьцуулж, ардчиллыг хэт гэж мэдэмхийрэх дарга нар харин хэт олширч дээ.

Иргэдээс үүсгэлтэй, иргэнд үйлчилдэг, иргэний засаглалыг Ардчилал гэдэг. Тэгснээс энэ эрх баригч дарга нар шиг төрөхдөө тэнгэрт суудалтай төрчихсөн мэт аяглаад, иргэдээ хэт ардчилалтай гэж гоочлоод, өөрсдийн эрх мэдлийн хэмжээ хязгаарыг биш, иргэдийн эрх чөлөөг хэмжиж хязгаарлах гэж донтоод байгааг лав хэлэхгүй!" хэмээн байр сууриа илэрхийллээ.

#NoDoubleStandart хөдөлгөөнийг анх Монгол улсын иргэн Д.Монголхүү Харилцаа Холбооны Ерөнхий газраас зохион байгуулсан "Digital Nation" арга хэмжээний дараа эхлүүлсэн юм. Тэрээр "Хүн бүр тэгш эрхтэй байх ёстой, ковидын хууль даргад нэг өөр, иргэнд нэг өөр үйлчилдэг байж болохгүй" хэмээн ярьж байв. Мөн тэрээр Ковид-19-ийн тархалт нэмэгдэж, мянга гаруй хүн амиа алдаж буйтай холбоотойгоор чадамжгүй Засгийн газарт огцрох шаардлага тавьж байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 15 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 24 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 33 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 53 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 54 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 59 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 26 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 46 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top