x

Тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байна

Өнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм.

Тиймээс иргэдийг коронавирусийн халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байна. Нийт 910 ажлын байр байгаа бөгөөд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой.

Одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан 38 мянга гаруй иргэн гэрийн тусгаарлалтад, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Тиймээс эдгээр иргэнд утсаар мэдээлэл өгөх, эм савлах, эм хүргэх  болон гэрээсээ хийх боломжтой ажлууд бий. Мөн тухайн өрхийн эмнэлгийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажил байгаа юм. “Сайн дурын ажилчдыг улаан бүсэд ажиллуулахгүй” гэдгийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч, НОК-ын Шуурхай штабын Ажиллагааны багийн дарга Ж.Отгонболд хэллээ.

Баянзүрх дүүргийн тавдугаар хороо 25 мянга гаруй иргэнтэй. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг ачаалал ихтэй байгаа бөгөөд нэг эмч өдөрт дунджаар 40-60 хүнд үзлэг хийж байна. 

Тус хороонд 2021 оны нэгдүгээр сараас хойш ковидын батлагдсан тохиолдол 5000 бүртгэгджээ. Сүүлийн нэг сарын дотор 2410 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 106 иргэн эмнэлэгт хэвтэн, 1994 иргэн гэрээр эмчлэгдсэн бол сүүлийн арав хоногийн хугацаанд 1298 тохиолдол бүртгэгдсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төв гэрээр эмчилгээ хийлгэж байгаа иргэддээ эмийн багцыг цаг алдалгүй хүргэн өгч байгаа. Т

омуугийн улирал эхэлж байгаа тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, хүн хоорондын зайгаа барин, дархлаагаа дэмжиж, утсаар зөвлөгөө авах, яаран эмнэлэгт хандахгүй байхыг Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны “Хасагт-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Т.Лхамсүрэн хэлсэн. 

Тус өрхийн эрүүл мэндийн төв 4-5 төрлийн эмийн багц бэлтгэж, коронавирусийн халдвар батлагдсан иргэдэд түгээж байгаа юм. Тухайлбал, 0-6 нас, 6-12 насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд зориулсан багц бэлтгэжээ. Тус хороонд сайн дурын гурван ажилтан ажиллаж байгаа бөгөөд ажил өглөө 8:30 цагт эхэлж, зарим өдөр 23:00 цаг хүртэл ажиллах тохиолдол гардаг байна. Тэд коронавирусийн халдвар авсан нь батлагдсан иргэдэд эм хүргэж өгөх гээд очихоор гэртээ байхгүй байх тохиолдол олон байгааг хэлж байв. Тиймээс цар тахлын хүнд үед иргэдийг ухамсартай байхыг уриалж, сайн дураар ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 13 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 51 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 52 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 57 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 24 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 44 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top