x

Л.Энх-Амгалан: Багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана

Дэлхийн багш нарын баярын энэ өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон газрын дарга нар МҮЭХ, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудтай уулзлаа.

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл:

  • Багш нарын компьютерыг шинэчлэх,

  • Хоолны норм нормативыг өөрчлөх,

  • Залуу багш нарыг орон сууцжуулах,

  • Багш нарыг тасралтгүй хөгжүүлэх,

  • Илүү цагийн нэмэгдэл, тогооч нарын цалин урамшуулалд анхаарах,

  • Орон нутагт ажиллаж байгаа багш нарт дэмжлэг үзүүлэх,

  • Төрийн болон хувийн өмчийн их сургуулиудын босго оноог ижил болгох,

  • Хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг эхчүүдээс авах зэрэг олон асуудлыг хөндлөө.

Багшийн мэргэжлээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг үзүүлэх хүрээнд Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хичээлийн хоцрогдлыг гурван жилийн хугацаанд танхимаар нөхөх чиглэлд ажиллаж байгаа. Салбарын яам багшийн нэг хичээлийг үнэлэн авч medle.mn цахим платформд байршуулах боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүд чадварлаг багшийн хичээлийг цахимаар үзэх боломж бүрдэж байгаа юм. Нөгөө талаас багш нарын хувьд сайн хичээлээ үнэлж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Сургуулийн өмнөх боловсролын хувьд ээлжийн багшийг ачаалал ихтэй 6 цэгт, 25 сургуульд хичээллүүлж байгаа.

Их, дээд сургуулийг цаашид сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлнэ. Монгол-Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяалалд шилжүүлсэн гэдгийг салбарын сайд онцоллоо.

Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд салбарын дөрвөн хуулийн төслийг хэлэлцүүлж буй. Эрх зүйн шинэчлэлээр багш нарын хуримтлалын сан, нийгмийн баталгаа, эрүүл мэнд, цалин хөлс, урамшуулал, дэмжлэг, сурч хөгжих зэрэг олон асуудал шийдэгдэх юм.

БШУЯ, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн 2019 онд байгуулсан хамтын хэлэлцээр энэ онд дуусаж байгаа. Үүнтэй холбогдуулан хамтын хэлэлцээрийн үр дүнг ярилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцлоо. Хамтын хэлэлцээрийн хүрээнд цалин хөлс, хөдөлмөрийн норм, норматив, ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллын асуудалд анхаарал хандуулж ажилласан.

Цаашид хамтын хэлэлцээрээ шинэчлэн байгуулж, багш нарыг дэмжих чиглэлээр нягт хамтарч ажиллахаа талууд илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top