x

Улаанбаатар хот орчмын бүс нутагт 754 удаа газар хөдөлжээ

2021 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил өмнөх оны мөн үетэй харьцуулахад ямар байгаа талаар Нийслэлийн  Цагдаагийн  удирдах  газрын  дарга Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга С.Жавхлантбаатар нар мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагад нийт 17.360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 11.132 буюу 64.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд 2115 хэрэг буюу 10.9 хувиар, нийслэлийн хэмжээнд 1218  хэрэг буюу 9.9 хувиар тус тус буурчээ.

2021 оны эхний есөн сард Тээврийн цагдаагийн алба 44.652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 10.853 осол, хэрэг бүртгэгдэж 1020 хүн гэмтсэн. Нийт 573 явган зорчигч зам тээврийн осол, хэрэгт өртөж, хэргийн улмаас 55 хүн нас баржээ. Эд материалын хохиролтой осол өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар, ослын улмаас гэмтсэн хүний тоо 20.9 хувиар буурсан байна. 

Нийслэлийн Онцгой байдлын  газрын дарга Л.Дашням гамшиг, ослын болон цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулсан. 2021 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 1106, аврах ажиллагааны 159 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэжээ. Улмаар гал түймэр, гамшиг ослоос 795 иргэний амийг аварч, 46.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дуудлагын тоо 21.1 хувиар буурчээ.

2021 онд Улаанбаатар хот орчмын бүс нутагт 1-4 магнитутын нийт 754 газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс Хөвсгөл, Сэлэнгэ, Говьсүмбэр, Төв аймагт болсон томоохон таван газар хөдлөлтийн чичирхийлэл нийслэлд 3-5 баллаар мэдрэгдсэн. Дээрх таван газар хөдлөлтийн улмаас орон сууцны таван байр, ерөнхий боловсролын нэг сургууль, зургаан цэцэрлэгийн барилга байгууламжийн хана, гадна хийц бүтээцэт цууралт өгснийг мэргэжлийн байгууллагууд холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 14 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 23 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 32 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 52 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 53 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 58 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 25 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 45 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top