x

Эрүүл мэндийн байгууллагуудад "агаар ариутгах" 1000 төхөөрөмж хандивлажээ

“Эс Ар Жи Эм” ХХК-аас коронавирусийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд оролцож байгаа болон ор дэлгэн ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад агаар ариутгах төхөөрөмж бэлэглэлээ. Уг төхөөрөмжийн нэг бүрийн үнэ нь 2.2 сая төгрөг бөгөөд нийт 1000 төхөөрөмжийг НОК-т хандивлаж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнөөдөр “Өргөө”, “Хүрээ” амаржих газар болон Нийслэлийн Түргэн тусламжийн төвд уг төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

Энэхүү төхөөрөмж нь гипохлорит натри буюу бактери устгагч бодисыг үйлдвэрлэх онцлогтой, ердийн давсаар гипохлоритын сулруулсан уусмал үйлдвэрлэж, агаарт мананцар үүсгэн, ариутгах ажиллагаатай юм.

Түүнээс гадна агаар чийгшүүлэх, ионгүйжүүлэх зэрэг бусад үйлчилгээг давхар үзүүлэх хүчин чадалтай аж. Нян бактери антибиотикт дасал үүсгэдэг бол гипохлорит натри нь бактери устгах сонгодог үйлчилгээтэй байдаг учир аппарат ариутгах зэрэг үйлчилгээнд түлхүү хэрэглэдэг байна. Хиймэл бөөрний аппарат буюу гемодиализийн аппаратын ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагаанд гипохлорит натрийг байнга хэрэглэдэг гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ.

Дээрх технологи нь Япон Улсад олон жил туршигдсан технологи юм.

Нийслэлийн “Хүрээ” амаржих газар нь жирэмсэн эхчүүд болон нярайд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь хуучны технологиор баригдсан учир халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай байдаг. Хагалгааны өрөө болон бусад өрөө, тасалгаанд агааржуулалт нэн чухал учир энэхүү төхөөрөмж маш чухал ач холбогдолтой юм. “Хүрээ” амаржих газар ковидын тусламж үйлчилгээ үзүүлэхээр 30 ор дэлгэн ажиллаж байна.

Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь төвийн зургаан дүүргийн хэмжээнд таван салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоногтоо 120 гаруй албан хаагч 24 цагийн турш үүрэг гүйцэтгэдэг. Эмч нар нийслэлийн сая гаруй хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа халдвар авах, байгууллага дотор халдвар тараах өндөр эрсдэлтэй байдаг учир агаар цэвэршүүлэгч нэн шаардлагатай байсан гэдгийг Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч, их эмч Г.Гантуяа онцолж байлаа.

Нийслэлийн “Өргөө” амаржих газар өнөөдрийн байдлаар 200 ор дэлгэн жирэмсэн эхчүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа юм. Үйлчлүүлэгчдийн амьсгалж байгаа агаар цэвэр байх нь эмчилгээний үр дүн сайнаар нөлөөлдөг. Амьсгалын замын өвчин их үед, иргэдийн уушгинд ирж байгаа ачаалал өндөр тохиолдолд агаарыг цэвэр байлгах шаардлагатай. Коронавирусийн халдвар авсан иргэдээс гадна жирэмсэн эхчүүд ч цэвэр агаарт байх нь чухал гэдгийг Нийслэлийн “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 14 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 23 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 32 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 52 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 53 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 58 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 25 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 45 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top