x

Ерөнхий сайд иргэдийг вакцины III тундаа хамрагдахыг уриалав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны “Алтан цэгцүүхэй” өрхийн эмнэлэгт байрлах дархлаажуулалтын цэгт ажиллав.

“Ковид-19”-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд Есдүгээр сарын 30-ны байдлаар манай улсын нийт хүн амын 65.5, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гуравдугаар тунд 306,710 хүн хамрагдаад байна. 

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим нэмэгдэж, вакцины хоёр тунтай иргэдийн дунд ч халдвар авах, өвчлөх эрсдэл өндөр байна. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах нь өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалж буй том хөрөнгө оруулалт гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлж байлаа.

Тэрээр “Цар тахлын эсрэг үр дүнтэй арга бол вакцинжуулалт гэж хүн төрөлхтөн үзэж байна. “Ковид-19” вирус цаашид хэдэн удаа мутацид орж, өөрчлөгдөж, хэр удаан үргэлжлэхийг хэн ч таамаглаж чадахгүй байна. Засгийн газар эрсдэлийг сөрж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж, энгийн амьдралын хэмнэлдээ алхам алхмаар дасан зохицох бодлого баримталж байгаа. Эрүүл мэнд-эдийн засгаа сэргээхэд гуравдугаар тун чухал байна. Төр вакцинаа бэлдэж, иргэд нь халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж байж цар тахлыг даван туулна гэж ДЭМБ үзэж байгаа. Тиймээс иргэдийг гуравдугаар тундаа хамрагдахыг Ерөнхий сайдын хувьд уриалж байна” гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт 270 гаруй мянган хүн дархлаажуулалтад хамрагдахаас нэг, хоёрдугаар тунд 80 хувь нь хамрагджээ. Харин дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдалт долоон хувьтай байгааг холбогдох албаныхан танилцуулсан юм. Тус дүүрэгт дархлаажуулалтын байнгын болон явуулын тус бүр дөрвөн цэг ажиллаж байна.

Нийслэлд явуулын зургаа, суурин 458, орон нутагт 21 амйгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэнд 84 төв, 333 сумын эмнэлэгт дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа юм. Эдгээрт вакциныг сайн дурын үндсэн дээр сонголттой хийж байна.

Есдүгээр сарын 30-ны байдлаар коронавируст халдварын эсрэг вакцины 1,064,020 сая тун нөөц (үүнээс Вероцелл 686,560 мянга, Пфайзер 377.340 мянган тун, Спутник  вакцин 120 тун) байна. Цаашид КОВАКС хөтөлбөрийн хүрээнд нэг сая тун, Засгийн газрын худалдан авалтаар 1.2 сая тун Пфайзер, нийт 2.2 сая тун вакцин авах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 14 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 22 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 31 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 52 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 53 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 58 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 25 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 59 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 45 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top