x

Тусгаарлалтад байсан хүн бүрт хохирлоо нэхэмжлэх боломж бүрдэнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос тусгаарлан ажиглах арга хэмжээ нь хүний эрхэд хязгаарлалт тогтоож байгаа хэлбэр мөн гэдгийг мэдээлсэн. УОК-оос цар тахал тархаж эхэлсэн үеэс эхлэн хилийн гаднаас ирсэн иргэдийг 21 хүртэлх хоног тусгаарлан ажиглаж байсан бөгөөд үүнийг хэрэгжүүлж байсан 6 удаагийн акт нь хуульд зааснаар хүчин төгөлдөр болоогүй байжээ. 

Иймд ХЭҮК-оос тусгаарлалтанд байж хохирсон иргэдийн хохирлыг нөхөн төлөх албан шаардлагыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд хүргүүллээ.

Манай Улсад Ковид-19 анхны тохиолдол бүртгэгдсэнээс эхлэн гадаадаас ирж буй иргэдийг эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамаарч тусгаарлах байранд болон гэрт нь тусгаарлан ажиглах дараах хугацаа тогтоосон УОК-ийн шийдвэрүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь заалт, Арван зургаадугаар зүйлийн 13 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, Коронавиурст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийг зөрчсөнийг тогтоож өглөө.

1. 2020.03.14 /анхны тохиолдол/-ны өдрөөс 14+14=28 хоног

2. 2020.03.26 /тохиолдол 11/-ны өдөр 21+14=35 хоног

3. 2020.04.09 /тохиолдол 16/-ний өдөр 21+14=35 хоног

4. 2020.09.14 /тохиолдол 311/-ний өдөр 21+0=21 хоног

5. 2020.12.09 /тохиолдол 893/-ний өдөр 14+7=21 хоног

6. 2021.02.25 /тохиолдол 2,801/-ний өдөр 10+4=14 хоног

7. 2021.05.07 /тохиолдол 43,201/-ний өдөр 7+7=14 хоног

8. 2021.06.24 /тохиолдол 102,629/-ний өдөр 7 хоног

Өмгөөллийн Фиделитас Партнерс /Fidelitas Partners/ хуулийн фирмийн баг Open Society Forum-ийн Хохирлыг шударгаар барагдуулах үндэсний тогтолцоо бүрдүүлэх, бэхжүүлэх нийтийн эрх ашгийн өмгөөллийн тэтгэлэгт хөтөлбөрт “Ковид-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах” төсөл хэрэгжүүлж байгаа ба иргэн Б.Баялагмаагийн 21+14=35 хоног тусгаарлагдсан кейс дээр ийнхүү хариу авлаа.

Тус хуулийн фирмээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдах хүртэл өмгөөллийн ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 9 цаг 55 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 10 цаг 5 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 10 цаг 30 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 10 цаг 35 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 10 цаг 41 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 10 цаг 48 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 10 цаг 52 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 12 цаг 1 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 13 цаг 59 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 15 цаг 37 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 15 цаг 44 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 15 цаг 50 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 15 цаг 56 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 15 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 16 цаг 8 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 16 цаг 13 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 16 цаг 19 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top