x

"Хаан ордны намар 2021" нээлттэй өдөрлөг эхэллээ

Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг угтан "Хаан ордны намар 2021" нээлттэй өдөрлөг өнөөдрөөс эхэллээ.

Энэ үеэр үзэгч үйлчлүүлэгчиддээ зориулан музейн тасалбарын үнийг хоёр хүний дунд нэг буюу 50 хувь, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зургийн тасалбарын үнийг (үзмэр үзүүллэгийн зураг ороогүй болно) 100 хувь чөлөөлж буй юм.

Өдөрлөг 10 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд музей 09:30-18:30 цагийн хооронд ажиллана.

Уг үзэсгэлэнд Богд хааны ордон музейн үзмэрийн дээжисээс толилуулах бөгөөд үзэгч олны сонирхлыг ихээхэн татдаг "Бодлоор зангидсан илд" үзмэр үзүүллэгт гарах юм.

"Хаан ордны намар 2021" арга хэмжээний үеэр Манж цавын асарт амралтын өдрүүдээр "Бүжигчний нэгэн өдөр" залуучуудын бүжгийн тоглолтыг олон нийтэд толилуулан бие биелгээний сургалт зохион байгуулахаас гадна өөр сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Тухайлбал, Богд хааны ордон музейн боловсролын ажил танилцуулга, үзэгчид хөрөг зургаа зуруулах, уран бичлэг зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд багтсан болно.

Аравдугаар сарын 3-ны өдөр Богд хааны ордон музейн дэргэдэх дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд "Jazz City Revival" жазз хөгжмийн наадмын тоглолтын хөтөлбөртэй байна.

Халдвар хамгааллын дэглэмээ сахин үйлчлүүлэхийг тус музейн хамт олон зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 16 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 54 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 55 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 0 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 47 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top