x

Н.Сугар: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд оноштой байна

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хөнгөн шинж тэмдэгтэй иргэд танил талаараа эмнэлэгт хэвтэж байна гэсэн шүүмжлэл гараад байгаа. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?

-Одоогийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 80 орчим хувь нь хүнд, хүндэвтэр, маш хүнд гэсэн оноштой байна. Үлдсэн 20 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй боловч жирэмсэн, хавсарсан суурь өвчтэй, хавдрын шинж тэмдэгтэй, эмнэлгийн байнгын хяналтад байх шаардлагатай хүмүүс байгаа юм.

-Эмнэлгийн орны зохицуулалтыг яаж хийж байгаа вэ?

-Өмнө нь эмнэлгүүд орны зохицуулалтаа өөрсдөө хийдэг байсан. Харин одоо хаана сул ор байгаа талаарх мэдээлэл УОК-т нэгтгэгдэж, тэнд ор хуваарилах баг ажиллаж эхэлсэн. Ингэснээр тухайлбал, Сүхбаатар дүүргийн иргэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай болбол хаана сул ор байна вэ гэдгийг хайж явах шаардлагагүй, зөвхөн УОК-т мэдэгдэнэ. УОК хаана сул ор байгаа талаарх менежментийг хийх учир хугацаа алдахгүй. Энэ зохицуулалтыг хийхээс өмнө иргэн эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарснаас хойш гурван хоног хүлээх тохиолдол гарч байсан. Харин өнөөдрийн байдлаар нэг хоногтоо багтаан хэвтэх зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг Шуурхай штабаас өгч байна.

-Орны тоог яагаад нэмэхгүй байгаа вэ?

-Үүнд нэгдүгээрт, хүн хүчний асуудал байна. Хоёрдугаарт, орыг олноор нэмэх нөхцөлийг хангах хэрэгтэй байдаг. Учир нь тухайн бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ор дэлгэж байгаа байрыг стандартын дагуу дэглэм сахиулж нээх шаардлагатай байдаг. Тиймээс бэлтгэл ажлууд багагүй хугацаанд хийгддэг. Хамгийн сүүлд есдүгээр сарын 17-нд 152 ор дэлгэсэн.

Аравдугаар сарын 1-нд Эрүүл мэндийн сайдын тушаалаар дахин 300 ор дэлгэхээр бэлтгэл хангаад байгаа.

Өчигдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх шаардлагатай 150 хүн ор хүлээж байна гэсэн мэдээлэл бий. Аравдугаар сарын 1-нд 300 ор дэлгэснээр орны хүлээлт байхгүй болно гэсэн тооцоололтой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2000 гаруй албан хаагч ковидтой тэмцэх ажил хийж байгаа. Энэ тоо хангалтгүй байгаа юм. 4000 гаруй хүн ажиллаж байж эмнэлгийн тусламж, үйлчилгээ хангалттай хэмжээнд байхаар тооцоолол гарсан. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 12 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 20 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 29 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 50 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 51 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 56 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 23 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 43 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top