Татварын ерөнхий газраас 2021 оны НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг санууллаа.
Тодруулбал, иргэд энэ оны Долоодугаар сарын 1-нээс Есдүгээр сарын 31-ны худалдан авалтын баримтаа бүртгүүлэх юм. Та НӨАТ-ын баримтаа Аравдугаар сарын 8-ны 23.59 цагаас өмнө бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголт авах боломжгүй болох юм.
2020 оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд олгодог болсон билээ.
-
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг Дөрөвдүгээр сард,
-
Хоёрдугаар улирлын буцаан олголтыг Долдугаар сард,
-
Гуравдугаар улирлын буцаан олголтыг Аравдугаар сард,
-
Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь Нэгдүгээр сард олгож байгаа юм.