x

Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төвийг байгууллаа

Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб нь Олон Улсын Ротари Сангийн санхүүжилтээр нийт 189,000 ам.доллар буюу 538.6 сая төгрөгийн өртөг бүхий Монголын анхны бүрэн компьютержсэн “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв (First Birthing Simulation Center)” байгуулах төслийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Судалгаагаар эхийн эндэгдлийн дөрөвний гурав нь жирэмсний болон төрөх үеийн хүндрэлээс шалтгаалдаг байна. Эх хүүхэд эсэн мэнд амаржихад  хамгийн чухал зүйлийн нэг нь төрөлт бүрийг эх барихын ур чадвартай эмнэлгийн мэргэжилтэн эх барьж, яаралтай үед зохих шатны эх барихуйн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх юм. 

Монгол улс нь  эхийн  эндэгдэлийг бууруулах мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлсэн цөөн хэдэн улсын нэг болсон ч тогтвортой биш байна. Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2030 он гэхэд сэргийлж болох эхийн эндэгдлийг тэглэх зорилт тавьсан энэ үед бид эх барихын тусламж үйлчилгээ үзүүлэгчдийг чадавхижуулах, мэргэжил дээшлүүлж буй, мэргэжил олгох сургалтанд хамарагдаж буй резидент, шинэ төгссөн эмч нар болон эх баригч нарын эх барихын тусламж үзүүлэх ур чадварыг сайжруулах үүднээс АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн дэргэд дуураймал орчинг бүрдүүлсэн сургалтын төв байгуулж байгаадаа их баяртай байна. Орчин үед хүний эрхийн асуудалтай холбоотой бодит орчинд эмнэлзүйн дадлага хийх боломж улам бүр багассаар байгаа билээ.  

Энэхүү “Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв” нь эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, сувилагч, хүүхдийн эмч, дадлагажигч эмч, оюутнуудад эх барихын эмнэлзүйн сургалт явуулах дуураймал орчинг бүрдүүлж төрөх тусламж, кесар болон умай авах мэс засал, төрсний дараах цус алдалтын үед тусламж үзүүлэх,   жирэмсний оношлогоо  зэрэг төрөх үеийн  хүндрэлүүдийг багаар үзүүлэх  сургалтуудыг бодит орчинд комьпютержсэн тоног төхөөрөмжүүд ашиглан зохион байгуулах юм.

Төслийн эхний шатанд Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төвд хүлээн авах яаралтай тусламжийн өрөө, дүрс оношлогооны өрөө, төрөх өрөө, мэс заслын өрөө гэсэн 4 үндсэн тусламжийн дуураймал орчинг бүрдүүллээ.

Мөн  эх барих бусад тусламж,  мэс ажилбарыг бичлэгээр дэлгэцээр үзүүлэх сургалтын өрөөг  бүрэн тоногжуулан тохижуулж өглөө. Төслийн хоёр дахь шатанд бид мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх юм. АНУ-аас мэргэжилтнүүд авчирч сургалт зохион байгуулах, мөн Монголоос дөрвөн мэргэжилтнийг АНУ-д ур чадварын сургалтын төвүүдээр зочлуулан, энэхүү төвийг хэрхэн амжилттай явуулах талаар хоёр долоо хоногийн дадлага сургалтанд хамруулна.

Олон Улсын Ротари Сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй тус төслийн зорилго нь   цаашид Монгол Улсад сурч боловсорч буй эх барих эмэгтэйчүүдийн эмч, сувилагч, оюутнуудад эх нялхсын эрүүл мэндийн чиглэлээр үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсрол мэргэжил эзэмшүүлэн, бэлтгэгдсэн ур чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх, улмаар төрөлтийн хүндрэлийн эрсдэл, эхийн болон нярайн эндэгдлийг бууруулахад хувь нэмэр оруулах явдал юм.

  

Улаанбаатар Пийс Авенью Ротари Клуб

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 13 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 21 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 30 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 17 цаг 51 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 18 цаг 52 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 18 цаг 57 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 24 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 19 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 44 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top