x

Торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа өнөөдөр дуусна

УИХ-аас энэ оны Долдугаар сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1-н хүртэл хөнгөлөхөөр болсон билээ.

Иргэн Та www.smartcar.mn болон www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хариуцан хөгжүүлдэг Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний https://smartcar.mn системээр иргэд тээврийн хэрэгслийн татвар торгуулиа идэвхтэй төлж байна. Тодруулбал, есдүгээр сарын байдлаар л гэхэд тус  системд 253.573 удаа ханджээ. Сүүлийн нэг сарын хугацаанд 206.620 иргэн төлбөрийн мэдээллээ  шалган, 6929 татвар амжилттай төлөгдөн 502.678.107 төгрөг, 126.053 торгууль амжилттай төлөгдөн 1.835.650.692 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна.

Өчигдөр буюу Есдүгээр сарын 28-ны өдөр нийт 33 мянган хүн хандаж, 20.880 иргэн төлбөрийн мэдээллээ шалган, 7.359 татвар, торгууль амжилттай төлөгдөн, 108.497.066 төгрөгийг төвлөрүүллээ.

Системд хандаж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж, системийн ачаалал өсөж байна.

Иймээс Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас https://smartcar.mn системтэй холбоотой иргэдээс ирсэн дуудлага, хүсэлтүүдийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн, системийн хэвийн ажиллагааг хангах, хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэлт сайжруулалтын ажлыг Үндэсний дата төв УТҮГ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Иргэн та дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан татвар, торгуулиа төлөх боломжтой.

  1. E-mongolia.mn цахим хуудас.

  2. “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас.

  3. mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.

  4. “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.

  5. “Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх .

  6. Худа­­­лдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 9 цаг 54 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 10 цаг 5 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 10 цаг 29 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 10 цаг 35 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 10 цаг 40 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 10 цаг 47 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 10 цаг 51 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 12 цаг 0 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 13 цаг 58 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 15 цаг 36 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 15 цаг 43 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 15 цаг 49 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 15 цаг 55 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 15 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 16 цаг 7 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 16 цаг 12 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 16 цаг 19 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top