x

Монгол Улс өвлийн спортын ордонтой боллоо

Монгол Улсын өвлийн спорт төдийгүй спорт, соёлын салбарын хөгжлийн түүхэнд нэн шинэ бүтээн байгуулалт болох “Мөсөн Өргөө”-г нээх ёслол өнөөдөр боллоо.

“Мөсөн Өргөө” ордны битүү барилга байгууламж нь Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан гэдгээрээ онцлогтой. Тус ордны загвар зураг, барилга угсралтын ажлын зургийг Монголын залуу архитекторчдоос бүрдсэн “Анаграм” ХХК-ийн хамт олон бүтээсэн бөгөөд Канадын HDR/CEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитекторчдоос зөвлөгөө авч, хамтран ажилласан байна.

Монголын өвлийн спорт сонирхогчид, үе үеийн тэшүүрчин, хоккейчдын хүсэл мөрөөдөл болсон энэхүү “Мөсөн Өргөө” нь өвөл, зуны аль ч улиралд үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай юм. Тухайлбал, Монголд анх удаа огторгуйн хийцлэл, агааржуулалт, залгаасгүй дээвэр зэрэг шинэ шийдэлтэй ордон юм байна. Уг ордон 2600-3600 хүний суудалтай бөгөөд хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортоос гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, бокс зэрэг заал танхимын тэмцээн, мөн урлагийн тоглолт, хурал цуглаан ч зохион байгуулах боломжтой аж.

Монголын өвлийн спортын түүхэнд тодоос тод тэмдэглэгдэх “Мөсөн өргөө”-ний нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, энэ түүхэн том бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэсэн төсөл хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж үг хэлсэн юм.

Тэрээр “Миний бие дөрвөн жилийн өмнө Шадар сайд байхдаа мөсөн ордны төсөлтэй танилцаж, Ерөнхий сайд байхдаа өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгын хамт мөсөн өргөөний бүтээн байгуулалтын талаар холбогдох байгууллагуудтай хэлэлцэн, ярилцаж байсан. Үндэсний компаниуд эвлэлдэн нэгдэж, ард түмнийхээ хүсэл мөрөөдлийн нэг болох мөсөн өргөөг цогцлоон босголоо. Монгол Улсад анх удаа инженерийн цоо шинэ техник, технологийг нутагшуулж, хүнд нөхцөл байдалд бэрхшээл, асуудлыг даван туулж, их бүтээн байгуулалтыг хийсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна” гэв.

Нээлтйн ёслолд Хотын дарга Д.Сумъяабазар, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц болон Монгол Улс дахь гадаад улс орнуудын Элчин сайдын яамдын төлөөллүүд оролцлоо.

Мөн энэхүү байгууламжийг гардан барьж байгуулсан “Мөсөн өргөө” төслийн санаачлагч, удирдагч, “Степпе Арена” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга П.Цагаан, “Анаграм” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоо, “Ачит Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг, “Степпе Арена” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Батмөнх, “Степпелинк холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхтүвшин, “Монгол Алт” /МАК/ ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаяр нар нээлтийн ёслолд оролцов.

Монгол Улсад мөсөн спортын мэргэжлийн уралдаан тэмцээнд зориулсан битүү байгууламж барьсан туршлага, дадлага байхгүй. Иймд мөсөн гулгуурын талбайн хийц, үзэгчдийн танхимын агааржуулалтыг олон улсын норм, стандартын дагуу хийх чиглэлээр олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан Хойд Америк, баруун Европын компаниудын дунд сонгон шалгаруулалт зарлаж, бүтээгдэхүүн нийлүүлэх, угсрах, ашиглалтад өгөх, сургалт зохион байгуулах багц гэрээ, хэлэлцээр хийжээ. Мөсөн дэвжээний байгууламжийг Австри улсын нэр хүндтэй, туршлагатай AST компани гүйцэтгэхээр шалгарсан байна.

“Мөсөн Өргөө” ордныг барих төсөлд “Степпелинк холдинг”, UPC, MAK зэрэг үндэсний компаниуд бараа бүтээгдэхүүн, менежментээр хөрөнгө оруулан, “Ачит Ихт” компани гол хөрөнгө оруулагч юм. Тус төслийг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын өдөр тутмын ажил үйлсэд “Эс Ди Инженеринг”, “Анаграм”, “Степпе Солар”, “Монгол өмгөөлөл”, “Премиум”, AVINEX зэрэг олон компани гар бие оролцон ажиллажээ. "Мөсөн Өргөө"-г бүтээн босгоход нийтдээ Монголын 95, гадаадын 6 компани, 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон байна. Түүнчлэн үндэсний компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Канад, АНУ, Австри зэрэг олон орны инженер техникийн ажилтнуудын хамтын ажиллагаа шингэсэн Олон улсын төсөл болсон юм байна.

Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт мэндчилгээ ирүүлсэн байна.

Уг мэндчилгээнд,

Хүндэт Ч.Наранбаатар танаа,

Улаанбаатар хотод “Степпе Арена” мөсөн өргөө нээлт болох гэж байгаа тухай мэдээлсэн есдүгээр сарын 24-нд ирүүлсэн таны захианд талархаж байна. 2021 оны есдүгээр сарын 29-нд хийж буй нээлтийн ёслолыг амжилттай явуулахыг хүсэн ерөөж, өвөл, зуны спортоор хичээллэх боломжтой энэхүү бүтээн байгуулалтад баяр хүргэе.

Энэхүү шинэ байгууламж нь танай улсад заалны спортыг хөгжүүлж, олон улсын тэмцээн уралдаануудыг зохион байгуулах боломжийг олгож, шинэ үеийн залуу тамирчид хамгийн орчин үеийг дэвшилтэт байгууламжид бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдүүлж байна.

“Степпе Арена” удахгүй болох Бээжингийн олимпод оролцох тамирчдад үр ашгаа өгнө гэж итгэж байна. Танай тамирчдад 2022 оны Бээжингийн өвлийн олимпын бэлтгэлд нь амжилт хүсье" гэжээ.

Дашрамд, Хүн төрөлхтний түүхэнд анхны битүү хоккейн байгууламж 1862 онд Канадын Монреал хотод баригджээ. Харин түүнээс 150 гаруй жилийн дараа ОУОХ-ны стандартад нийцсэн “Мөсөн Өргөө”-г Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ийнхүү амжилттай нээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 25 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 33 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 42 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 3 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 4 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 9 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 36 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 56 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top