x

Э.Далайсайхан: Эрсдэлтэй, хүнд үеийг даван туулах бэлэн мөнгөтэй, хуримтлалтай байх нь хамгийн чухал

“Витамин ₮” урамшуулалт аяны 3 дахь тохирлын азтанууд тодорлоо

Голомт банкнаас энэ оныг дуустал “Витамин ₮” урамшуулалт аяныг хэрэгжүүлж байна. Бид иргэдийн санхүүгийн дархлааг дэмжих, хуримтлуулах зуршлыг бий болгоход нь туслах зорилгоор төгрөгийн хугацаатай хадгаламж шинээр нээлгэсэн, орлого хийсэн, хугацаа сунгасан харилцагч бүрд энэхүү аянд оролцох сугалааны эрхийг олгож байгаа билээ.

Харин 09-р сарын 24-ний өдөр азтан шалгаруулах 3  дахь тохирол явагдаж, тохирлын арга хэмжээг Golomt bank болон ikon News фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэлээ.

Энэ удаагийн лайваар Galaxy TAB S6 Lite, Galaxy Buds PRO, Номин болон Имарт худалдааны төвийн эрхийн бичгийн эздийг тодруулсан юм. Бид зарим азтануудтай уулзаж, тэдний сэтгэгдлийг хуваалцсаныг хүргэж байна.


Э.Далайсайхан: Эрсдэлтэй, хүнд үеийг даван туулах бэлэн мөнгөтэй, хуримтлалтай байх нь хамгийн чухал

 

-Азтан болсонд нь баяр хүргэе. Ямар хонжворын эзэн болсон бэ?

-Баярлалаа. Galaxy TAB S6 Lite-ийн азтан болсон байна.

-“Витамин ₮” аянд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?

-Миний хадгаламжийн хугацаа дууссан учраас хадгаламжийн хугацаагаа сунгасан. Энэ үед надад сугалааны эрх үүсэж, аянд оролцох эрхтэй болсон.

-Хадгаламж нээгээд удаж байна уу?

-Голомт банканд 2 жилийн өмнө хадгаламж нээсэн.

-Анх хуримтлал үүсгэх болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Би одоогийн байдлаар Голомт банканд хэд, хэдэн хадгаламж нээлгэсэн байна. Хадгаламж тус бүрийг зарцуулах зорилго нь өөр. Харин хамгийн анх Голомт банканд хадгаламж нээлгэхдээ байр авах зорилгоор нээлгэсэн. Одоо эхний хадгаламж маань зорилгодоо хүрэхэд тун ойрхон байна.

-Хуримтлалыг зуршил болгож чадсан хүний хувьд хуримтлалын ач холбогдлыг юу гэж боддог вэ?

-Ер нь эрсдэлтэй, хүнд үеийг даван туулах бэлэн мөнгөтэй, хуримтлалтай байх нь хамгийн чухал юм. Харин иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн зөв зуршилд уриалж буй “Витамин ₮” аян бол зөв зүйтэй аян гэж бодож байна.


Б.Номин-Эрдэнэ: Хуримтлуулж чадвал тухайн мөнгөө үржүүлээд, илүү хэрэгцээтэй, том зүйлд зарцуулах боломжтой болдог

 

-Баяр хүргэе. Ямар хонжворын азтан болсон бэ?

-Номин худалдааны төвийн 100,000₮-ийн эрхийн бичиг хожсон.

-Хэрхэн “Витамин ₮” аянд оролцох сугалааны эрхтэй болсон бэ?

-Шинээр төгрөгийн, хугацаатай хадгаламж нээгээд сугалааны эрхтэй болсон.

-Анх удаа хадгаламж нээж байгаа юу?

-Ер нь хадгаламжтай. Би өмнө нь дандаа богино хугацааны хадгаламж нээдэг байсан. Харин энэ удаа байр авах зорилгоор шинээр урт хугацаатай хадгаламж нээж, мөнгөө хийсэн.

-Өмнө нь дандаа богино хугацааны хадгаламж нээж байсан гэлээ. Богино хугацааны хадгаламжаа юунд зарцуулдаг байсан бэ?

-Суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулдаг. Англи хэл сурахыг хүссэн болохоор сургалтынхаа төлбөр төлөх зорилготой хадгалж байсан. Харин одоо Англи хэл маань ч сайжирч, IELTS-ийн шалгалтаа өгөхөөр бэлдэж байна.

-Залуу хүн зорилготой хуримтлуулж байгаад нь баяртай байна. Өөрийн тань хувьд хуримтлал зуршил болж чадсан байна шүү дээ. Бусад залуучууддаа зориулаад хуримтлалын давуу талыг хуваалцаач?

-Хүн байгаа мөнгөө өөр зүйлд зарцуулж, жижиг зүйл худалдаж аваад дуусдаг. Хуримтлуулж чадвал тухайн мөнгөө үржүүлээд, илүү хэрэгцээтэй, том зүйлд зарцуулах боломжтой болдог.

-“Витамин ₮” урамшуулалт аяны ач холбогдлыг юу гэж бодож байна вэ?

-“Витамин ₮” аян урамшуулалтай байгаа учраас хүмүүс хадгаламжийг илүү их нээлгэх байх. 100,000₮ тутамд 1 сугалааны эрх гэхээр бүр боломжийн санагдаж байгаа. Зүгээр над шиг мөнгөө хадгалаад явж байхдаа хүүгээ ч бодуулна, азтан ч болох боломжтой учраас иргэдийн хувьд давуу талтай гэж бодож байна.


Та ч бас хуримтлалаар санхүүгийн дархлаагаа дэмжин “Витамин ₮” урамшуулалт аяны азтан болох боломжтой. “Витамин ₮” аянд хэрхэн оролцох зааврын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

#СанхүүгийнДархлаагааДэмжье #Витамин₮

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдэд танилцуулав 2 цаг 22 мин “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэнг маргааш нээнэ 2 цаг 27 мин Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ 2 цаг 30 мин Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав 2 цаг 34 мин Орон нутагт жил бүр 500-700 толгой тарвагыг сэлгэн нутагшуулж байна 2 цаг 37 мин Боловсролын салбарын хөгжлийг дэмжих олон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцов 2 цаг 42 мин Наймдугаар сард Сүхбаатар боомтоор 10,017 тонн Аи-92 автобензин импортолжээ 2 цаг 52 мин Худалдагч Н.Амарзаяа: 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг 3 цаг 1 мин АНУ-д Фулбрайтын хөтөлбөрөөр 150 гаруй монгол залуус магистрын зэрэг хамгаалаад байна 6 цаг 30 мин Месси 80 мянган евро хандивлажээ 7 цаг 2 мин Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй 7 цаг 12 мин Европт аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна 7 цаг 12 мин Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ хангаж байна 7 цаг 17 мин Дайн өөрчлөгдсөөр байна 7 цаг 32 мин Энэ сарын 15-наас улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно 7 цаг 38 мин Нэгдүгээр хорооллын арын замыг өнөөдөр орой 23:00 цагаас хаана 8 цаг 26 мин Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Өчигдөр 15 цаг 58 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа Өчигдөр 15 цаг 50 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна Өчигдөр 15 цаг 45 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов Өчигдөр 15 цаг 40 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Испанийн хил дээр амиа алдсан хүний тоо өсжээ МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ... Хэлэлцээ даваа гарагт болно гэж Д.Трамп мэдэгджээ Дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржагийн цогцсыг олжээ ОПЕК+ олборлолтоо 188 мянган баррелиар нэмэгдүүлнэ НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр т...
Top