x

Сургууль, цэцэрлэгийн дулаалгын ажил үргэлжилж байна

НЗДТГ, Дэлхийн банктай хамтран “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Уг төслийн хүрээнд энэ жил дулаан алдагдлыг бууруулахад голчлон анхаарч байгаа бөгөөд нэг сургууль, гурван цэцэрлэг, дөрвөн угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаар ажиллаж байна. Үүний дагуу Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулахаар дулаалгын ажлыг эхлүүлжээ.

Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 40 жилийн хугацаанд дулаалга засварын ажил огт хийж байгаагүй тул өвлийн цагт сурагчид сэрүүн нөхцөлд хичээллэдэг байсан аж.

“Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн зохицуулагч Н.Баяртогтох “Урьд өмнө нь дулаалгын ажил огт хийж байгаагүй тул 37 дугаар сургуулийг сонгон, төсөлдөө хамруулсан. Дулаалгын ажил есдүгээр сард эхэлсэн бөгөөд аравдугаар сарын 10-нд засварын ажил бүрэн дуусаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ер нь барилгын дулаан алдагдлыг бууруулснаар эрчим хүчний хэмнэлт үүсдэг. Эрчим хүчээ хэмнэснээр агаарт хаягдаж буй бохирдол багасдаг” хэмээв.

Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн дулаан алдагдлыг бууруулах хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Тухайлбал, барилгын бүх цонхнуудын резинэн жийргэвчийг солин, хуучны модон цонхнуудыг вакум цонхоор сольж, шинэчлэхийн сацуу зарим хаалгыг нь сольжээ. Түүнчлэн барилгын суурийн дулаалга, гадна фасадны дулаалга, дээврийн дулаалга зэргийг хийж байгаа аж. Одоогоор дулаалгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

“Лхатоном” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Төмөрбаатар “Сургуулийн дулаалгын ажлыг хийж гүйцэтгэснээр тухайн сургууль, цэцэрлэгүүд дулаан өвөлжих, хүүхдүүд нь аятай тухтай хичээллэх, дулааны эрчим хүчийг бага зарцуулах давуу талууд бий болно” хэмээв.

Төслийн талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Улаанбаатар хотын Цэвэр агаар-Нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд маш олон хэрэгцээтэй, чухал ажлуудыг хийж байгаа. Сургууль, цэцэрлэгийн дулаалгын ажлаас гадна 83-р цэцэрлэгийг газрын гүний дулаанаар холбох ажлыг эхлүүлээд байна. Дараагийн чухал ажил бол гэр хорооллын айл өрхүүдийн гэрийн дулаалга юм. Гэр сууцаа дулаалан, дулаан алдагдлыг үгүй хийснээр түлш хэмнэх давуу талтай. Цаашдаа энэ төслийн хүрээнд олон чухал ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа” хэмээв. Энэ жилийн хувьд Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн барилга, байгууламжуудыг дулаалах ажлыг хийж байгаа бол дараа жилээс хүн ам ихтэй, алслагдмал бүс нутгийн сургууль, цэцэрлэг, угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахад анхааран ажиллах болно гэдгийг онцолж байлаа.

37-р сургуулийн сургалтын менежер А.Цогтгэрэл “Манай сургууль энэ хичээлийн жилийг 2126 хүүхэдтэйгээр эхлүүлээд байна. 40 жилийн хугацаанд ийм томоохон хэмжээний урсгал засвар хийж байгаагүй. Иймд манай сургуулийг сонгон, төсөлдөө хамруулж, дулаалгын ажил хийж байгаад сургуулийн багш, ажилчид, сурагчдын өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 34 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 44 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top