x

Сиймхий гэрийн сүүдэрт нуугдсан Сонгинохайрханы борог амьдрал

Намрын шаргал өдрүүд буцахдаа зэрэгцээд УИХ-ын нөхөн сонгуулийн уур амьсгал Сонгинохайрхан дүүрэгт хэдийнэ эрчимжжээ. Амралтын өдөр гэхэд хөл хөдөлгөөн ихтэй, хүн зон холхиостой. Энд тэндгүй сонгуулийн сурталчилгааны самбар хатгаастай.  УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт нийт 10 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Хамгийн их самбартай нь  МАН-аас нэр дэвшигч Э.Бат-Шугар, дараагийнх нь “ Зөв хүн- Электорат эвсэл”-ээс  нэр дэвшигч Б.Найдалаа, түүний дараа “ Үнэн ба Зөв” намын  А.Отгонбаатар яваа нь илт харагдана. Э.Батшугарын самбар нэг алхаад л таарах бол А.Отгонбаатар, Б.Найдалаа хоёрын аман хүзүүдэх маягаар ар араасаа явах.

Харин АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүлийнх нүдний гэм. Сурталчилгааны байрууддаа самбараа байршуулжээ. Бусад нэр дэвшигчдийн хувьд хаа нэгтээ самбараа зоосон нь  нэр дэвшээд байна уу, санал хуваахаар орж ирсэн юм уу гэх бодол төрөхөөр. Харин сонгогчдын хувьд идэвхи сайтай харагдана. Ковидын журмын дагуу бүгд маскаа зүүж, өөр хоорондын зай авч суужээ. Иргэд хоёр жил үргэлжилсэн хорио цээр, хязгаарлалтад цэг тавихыг хамгийн түрүүнд хүсэхээс гадна Засгийн газарт сэтгэл хангалуун бус байгаагаа, эрх чөлөөт ёс, ардчилсан тогтолцоо өдрөөс өдөрт алсран одож буйд сэтгэл зовниж буйгаа хэлж байлаа.

No description available.No description available.Тиймээс энэ удаагийн нөхөн сонгуульд ардчиллын салхийг дахин сэвэлзүүлэхийн төлөө Ардчилсан намаас нэр дэвшигч Эрдэнийн Бат-Үүлийг дэмжихээ илэрхийлэх нь олонхи байв. Зөвхөн АН-ын гишүүд, дэмжигчид хамаарахгүй, гудамжаар яваа жирийн иргэд ч энэ шийдвэрээ өөрчлөхгүй гэдгээ хатуухан хэлж байлаа.

Сонгинохайрхан дүүргийн хувьд ядуурал, ажилгүйдлээрээ бусад дүүргээ “тэргүүлдэг”. Халамж нэртэй хэсэгхэн мөнгө нь хаанаа ч хүрдэггүй, хөдөлмөрлөх нөхцөл байхгүй, ажлын байргүй нь иргэдийн итгэх итгэл, амьдрах зоригийг мохоож байна. Өнгөрсөн жилүүдэд МАН-аас сонгогдсон гишүүд нь тойрогтоо ирэх нь ховор, телевизийн дэлгэцээр худал үг ярих нь олон болсон учраас тэдэнд энэ удаа итгэхгүй, харин АН-ын нэр дэвшигч Э.Бат- Үүлд найдвар тавьж байгаагаа хэлж байлаа. Түүнийг хотын даргаар ажиллаж байх хугацаандаа хийж эхлүүлсэн ажлаа гүйцээхийг иргэд хүсч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт, хашааны газрын үнэ цэнийг Үүл даргаас илүүтэй мэдэх хүн тун байхгүй байсныг Сонгинохайрханчууд хэлж байна.

Сүүлийн жилүүдэд дүүргийн хүн ам нэмэгдэхийн хэрээр ядуурал газар авч, сиймхий гэр сэтэрхий зүүгүй айл өрхүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа тухай Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны дарга Д.Жамбалдорж ярилаа. Тэрбээр “манай дүүргийн хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд ядуурал газар авч үүнээс улбаалсан гэмт хэрэг өсөх хандлагатай болсон төдийгүй гэр бүлийн салалт ч их байна. Энэ нь нэг талаараа тухайн иргэдийн ухамсар мэт боловч нөгөө талаараа нийгмийн золиос болж байгаа гэж харж байгаа. Эрх баригчид иргэдийнхээ амьдралыг үнэхээр мэдэхгүй байгаа. Сэтгүүлч та нар үүгээр яваад үз. Үнэндээ сэтгэл эмзэглүүлмээр яаж амьдрах ухаанаа олохгүй зөндөө айл өрх бий” гэсэн юм.

Ерөнхий зураглалаар нь  харвал тус дүүргийнхний амьдрал ахуй ихээхэн дордож, иргэд нь дэлгүүрийн зээлтэй, түлээ түлш муутай, хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа нь наад захын айлуудаар ороход мэдэгдэх. Өөрчлөлт шинэчлэлт гэхээсээ илүү иргэдийнхээ ахуйг бодсон нэг ч дорвитой шийдвэр гаргаагүй, гарахгүй байгаад л хэргийн учир байх шиг. Уг нь бол аль ч намын, аль ч засгийн үед иргэдийн амьжиргааг нэгдүгээрт тавигдах ёстой атал энэ бүхнийг хэдийнэ мартсан болохыг Сонгинохайрхан дүүргийнхний амьдрал харуулж байлаа. Завсар зайгүй халамж цутгаж энэ нь дорвитой биш, муухайгаар хэлбэл өл даах хоол залгуулж яваа нь энэ Засгийн газрын харалган бодлогын нэг гэдэг нь цаг хугацааны эрхээр ялгагдаад ирлээ.

Ингээд цаашлаад халамжлуулаад явах юм уу, хойч ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөөд, бүтээгээд явах юм уу.  Ардчилал, шударга ёс, эрх чөлөөнийхөө төлөө бат цайз мэт зогсч чадах жинхэнэ сонголтын өмнө Сонгинохайрхан дүүргийн иргэн Та иржээ. Энэхүү сонголт бол зөвхөн нэг дүүрэг, нэг хэсэг сонгогчийн биш, нийт монголчуудын хувьд үнэ цэнтэй сонголт гэдгийг хэлмээр санагдлаа.

No description available.

No description available.Эх сурвалж: Өглөөний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 25 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 33 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 42 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 3 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 4 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 9 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 36 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 56 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top