x

АНУ-ын Иргэн цэргийн дэмжлэг багтай хамтран гамшгаас хамгаалах сургуулалт хийлээ

АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэг багаас Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газартай хамтран гамшгаас хамгаалах “Хангай-21” сургуулалтыг энэ сарын 14-23-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгууллаа.

Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудтай хамтран АНУ-ын Агаарын цэргийн хүчний эмнэлгийн аврах ангийн ажилтнууд Өндрөөс аврах олсны сургалт болон Давчуу орон зайнаас аврах ажиллагааны дадлага сургуулалтыг удирдаж, Онцгой байдлын үеийн эмнэлгийн тусламж, Хямралын үеийн харилцаа холбоо, Гамшгийн удирдлага зэрэг дэмжих сургалтыг явууллаа.

Монголын 180 гаруй оролцогчдоос гадна Япон, БНСУ, БНТУ-ын батлан хамгаалахын атташе нар ажиглагчаар оролцов.

Монгол Улсад газар хөдлөлтийн идэвхжилийн эрсдэл, давтамжаас шалтгаалан, ийм гамшиг тохиолдсон үед монголын аврах ангийн ажилтнууд иргэдэд тусламж, туслалцаа үзүүлэхэд нь илүү сайн бэлтгэх зорилгоор газар хөдлөлтийн аюулд хариу үйлдэл үзүүлэх ажилд онцгой анхаарал хандуулж сургалтыг явууллаа.

Сургалт нь давчуу орон зай болон өндөр орчинд байгаа гамшгийн хохирогчдыг хэрхэн аюулгүйгээр гарган авах талаар танхимын болон хээрийн сургалтын өргөн хүрээний зааварчилгаас бүрдэж байв. Үүний зэрэгцээ эмнэлгийн ажилтнууд онцгой байдлын үед өвчтөнийг хэрхэн ангилах, эмчлэх талаар сургалт явууллаа.

Мөн шуурхай ажиллагааны төвийн албан тушаалтнууд аврах болон эмнэлгийн ажилтнуудыг, нөөцийг хэрхэн үр ашигтай удирдах талаар танхимын сургалтад хамрагдсанаас гадна хямралын үед олон нийттэй хэрхэн үр дүнтэй харилцах талаар, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр олон улсын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах арга замуудын талаар тус тус суралцлаа.

Сургалтын төгсгөлд оролцогчид байгалийн гамшгийг дуурайлган бэлтгэсэн томоохон хэмжээний бодит нөхцөл байдлын дасгал сургуулалтыг амжилттай гүйцэтгэв.

Коронавируст халдвар (COVID-19) -ын дэгдэлтийн улмаас АНУ болон Монгол Улс жил бүр Монгол Улсад зохион байгуулдаг Говийн Чоно олон улсын гамшгаас хамгаалах сургуулалтыг цуцлахаас өөр аргагүй болсон билээ.

Хангай-21 сургуулалт нь АНУ болон Монгол Улсын эрэн хайх, аврах бие бүрэлдэхүүний хувьд түншлэлээ энэхүү завсрын үед үр бүтээлтэйгээр бэхжүүлэх боломжийг олгосон юм.

Уг сургуулалтаас олж авсан ололт, сургамжууд нь 2022 онд дахин эхлүүлэхээр төлөвлөж буй илүү өргөн хүрээний Говийн Чоно сургуулалтын төлөвлөгөөг боловсруулахад туслах болно.

Хангай-21 сургуулалт нь АНУ болон Монгол Улсын хоорондын бат бөх холбоог улам бэхжүүлж, монгол аврагчдыг байгалийн гамшиг тохиолдсон үед ард түмнээ хамгаалах, хариу үйлдэл үзүүлэх бэлтгэлд ихээхэн ахиц дэвшил гаргалаа.

Монгол дахь АНУ-ын элчин сайдын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 25 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 33 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 43 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 3 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 4 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 9 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 36 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 56 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top