x

Б.Лхагвасүрэн: Орон нутагт үнэт металл сорьцлох лаборатори байгуулах ажлыг эхлүүлнэ

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аян”-ы хүрээнд Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр алт үйлдвэрлэгчдийн холбооны төлөөлөл дараах хүндрэлүүдийг онцлов. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.1-д “3,0 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300 сая төгрөг, 3,0 тэрбум төгрөгөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна” гэж заасан нь алт олборлогч компаниудад татварын дарамт  нэмэгдүүлдэг бөгөөд зарим тохиолдолд лицензийг хүчингүй болгосноор алт олборлолтын үйл ажиллагаа удааширдаг, холбогдох газруудын зүгээс олон удаа шаардлагагүй хяналт шалгалт хийдэг, иргэд, төрийн албан хаагчдад алт, алт олборлолтын талаар зөв ойлголттой болгох зэрэг асуудлуудыг дурдлаа.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн алт үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа асуудлыг судлан үзэж, дараах арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөж буйгаа энэ үеэр онцоллоо. Тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.3-т “Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд энэ хуулийн 47.3.2-т заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү” гэсэн заалтыг 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгахаар хуулийн төсөл боловсруулан төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. 

Мөн аймаг, сумын удирдлага, мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны байцаагч, цагдаагийн байгууллагаас алт олборлогч компаниудад хийдэг давхардсан хяналт шалгалтын талаар холбогдох төрийн байгууллагатай уулзалт хийж, шат дамжлагыг багасгах, хариуцлагатай уул уурхайг дэмжиж хамтран ажиллана. Түүнчлэн ЭКО алтны олборлолт, экспортыг дэмжих, орон нутагт үнэт металл сорьцлох лаборатори байгуулах, алт худалдан авах ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа зэргийг онцоллоо.

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа аян”-ы хүрээнд төрийн байгууллагын холбогдох ажилтнууд, орон нутгийн удирдлага, иргэдэд алт олборлолтын талаар зөв ойлголт, мэдээллийг өгөх зорилгоор хамтарсан уулзалт, өдөрлөгийг 2018 оны аравдугаар сард хамтран зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: Монголбанк

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний... 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ
Top