x

Нэмэлт тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна гэв

Иргэдийн дунд гурав дахь буюу нэмэлт тун хийлгэснээр халдвар аваад байна гэх ташаа мэдээлэл гарчээ.

Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл сайжирч, халдвар авсан ч хүндрэхгүй. Энэ тухай болон дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд дараах хариултыг өгч байна.

Ж.Отгонболд: Гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна

-Коронавирусээс сэргийлэх гурав дахь тунд нийт хэчнээн иргэн хамрагдаад байна вэ?

-Нийслэлийн нийт хүн амын  74 хувь нь коронавирусээс сэргийлэх нэгдүгээр тунд, 73 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан бол вакцины гурав дахь тун буюу сэргээх тунд хүн амын 11 хувь нь хамрагдаад байна. Сэргээх тунгийн вакцинжуулалтыг наймдугаар сард АстраЗенека вакцинаар эхэлсэн бөгөөд эхэн үед эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч мэргэжилтнүүдийг хамруулж байсан бол есдүгээр сарын 11-нээс 18-аас дээш насны иргэдэд хийж эхэлсэн юм. Гурав дахь тунгийн дархлаажуулалтыг  эхлээд 20 хонож байгаа ч  иргэд эхний  хоёр вакцинд хамрагдсан шиг идэвхтэй биш байна. Гэвч сэргээх тун буюу гурав дахь тун хийлгэх нь коронавирусээс сэргийлэхэд нэн тустай гэдгийг онцолмоор байна.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харсан ч гурав дахь тунг чухалчилж байна. Азийн орнуудаас Камбож, Европын орнуудаас Франц, Герман зэрэг орон гурав дахь тунг есдүгээр сараас эхлэн хийж байна. Мөн ОХУ, Израйл, Турк зэрэг орнууд ард иргэддээ санал болгох хэмжээнд байгаа. Гурав дахь тун нь өмнө хийгдсэн хоёр тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх онцлогтой.

Өөрөөр хэлбэл, гурав дахь тун хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна. Тиймээс иргэд та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

-Хоёр удаагийн вакцин хийлгэсэн иргэд хэдий хэр хугацааны дараа гурав дахь тунд хамрагдах вэ. Халдвар аваад эдгэсэн иргэд хамрагдах ёстой юу. Энэ бүгдийг мэдэхгүйгээс иргэд хойрго хандаж байна уу?

-Вакцины хоёр дахь тунд хамрагдаад 90 хоног буюу гурван сар болсон иргэд сэргээх тунд сайн дурын үндсэн дээр хамрагдана гэж Эрүүл мэндийн сайдын тушаалд тун тодорхой заасан байдаг. Харин коронавирусийн халдвар авч өвдөөд эдгэсэн иргэд хоёр сар буюу 60 хоногийн дараа сэргээх тун хийлгэх ёстой юм. Дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 35 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 44 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top