x

Үерийн болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг шат дараатай солино

Улаанбаатар хотын иргэдийн эд хөрөнгө, зам, дэд бүтцийг үерийн усанд автахаас сэргийлэх ажлыг Нийслэлийн “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг.

Тодруулбал, тус байгууллага төвийн зургаан дүүргийн авто замын борооны ус зайлуулах 169 км урт шугам сүлжээ, хүлээн авах 3387 шүүрт худаг, 3745 үзлэгийн худаг болон үерийн далан шуудууны цэвэрлэгээ, арчилгааг хариуцдаг байна. Тус газар үүсэн байгуулагдсаны таван жилийн ой өчигдөр тохиолоо.

“Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ нь энэ онд Долоон буудал, Баянбүрдийн тойрог, “Чингис” зочид буудал орчимд борооны ус дахин тогтохгүй байх инженерийн дэд бүтцийг шийдсэн амжилттай ажиллажээ. Өдгөө Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо, Зайсан орчмын иргэдийг тав тухтай орчинд амьдруулах, тухайн хэсэгт борооны ус тогтохгүй байх нөхцөл бүрдүүлэхээр бүтээн байгуулалт хийж байгаа юм. Ойн арга хэмжээний үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа энэ онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, шинэ санаачилга гарган ажиллана гэдгийг онцолсон. Тухайлбал, насжилт өндөртэй шугам сүлжээг шат дараатай солих, шинээр барилга, байшин ашиглалтад оруулахад хөрсний ус зайлуулах дэд бүтэц заавал хийдэг байх эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.

Харин Хотын дарга Д.Сумъяабазар тус байгууллагын техникийн хангамжийг нэмэгдүүлж, ажилтан, албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллана гэсэн юм.

Ойн арга хэмжээнд Хотын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Улаанбаатар хотын ЗАА-ны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Үнэнбат тэргүүтэй албаныхан оролцов.

"Үерийн болон хөрсний ус зайлуулах шугам сүлжээг шат дараатай солино"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 36 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 45 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 6 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 7 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 12 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 39 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 59 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top