x

Саиед Моллай: Би Монголын иргэн. Монголын ард түмэн худал мэдээлэлд бүү итгээрэй. Би явахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзаж, Засгийн газрын тогтоолоор баталсан шагналыг гардууллаа.

Зуны Олимпын их наамдаас жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллай мөнгөн медаль, -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль, чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн билээ. Мөн паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн юм.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор:

  • Паралимпын хүндийг өргөлтийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээд 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг, 

  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайд 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг, 

  • Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль М.Уранцэцэг, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар нарт тус бүр 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,

  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр,

  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр,

  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр, 

  • Олимпын наадмын боксын төрөлд тавдугаар байрт шалгарсан Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр, 

  • Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзулыг 20 сая төгрөгөөр, 

  • Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгийг 20 сая төгрөгөөр,  

  • Паралимпын жүдо бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийг 20 сая төгрөгөөр,

  • Үндэсний шигшээ багийн 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг 30 сая төгрөгөөр,  

  • Жүдо бөхийн төрлийн шүүгч Т.Энхцэцэгийг 10 сая төгрөгөөр, 

  • Хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлийг 10 сая төгрөгөөр, 

  • Байт харвааны төрлийн шүүгч Э.Саруулыг 10 сая төгрөгөөр, 

  • Триатлон төрлийн шүүгч Б.Цагаанбаатарыг 10 сая төгрөгөөр, 

  • Олимпын наадамд эх орноо төлөөлөх оролцох тамирчин, дасгалжуулагч нарын хувцасыг зохион бүтээсэн Michel&Amazonka брэндийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж, батламж гардууллаа. 

Шагнал гаруулах ёслолын үеэр Олимпын мөнгөн медальт Саиед Моллай "Бүх монголчууддаа мэндчилгээ дэвшүүлж байна. Өнөөдөр олимпын болон паралимпын медаль хүртсэн тамирчдад баяр хүргэж, хүлээн авч буйд Монгол Улсын Ерөнхий сайд болон Монголын ард түмэнд баярлалаа. Мөн Ерөнхийлөгчид баярлалаа. 

Олон хоногийн өмнө "Саид Моллай Герман улсын иргэншил авах гэж байна" гэсэн хуудал мэдээлэл тархсан тухай би сонссон. Үүнийг үгүйсгэж байна. Би Монгол Улсын паспорттай. Би бол Саиед Моллай. Би Монголын иргэн. Энэ медаль бол Монголын ард түмнийх. Тийм учраас Монголын ард түмэн худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хэлье. Би Монголын ард түмэнд хайртай. Би Герман улс руу үе үе явж, бэлтгэл хийж, ажилладаг. Худал мэдээлэлд бүү итгээрэй гэж хүсэж байна.

Намайг байнга дэмжиж, эрч хүч хайрладаг Монголын ард түмэнд баярлалаа. Би удахгүй бэлтгэлдээ орж, "Парис-2024" олимпод оролцон, монголчуудддаа илүү их амжилтаар бэлэг барихыг хүсэж байна.

Монголын ард түмэн, Монголын жүдо бөхийн холбоо, ноён Х.Баттулга болон Монголын үндэсний олимпын хороонд дахин талархал илэрхийлж байна. Олимпод амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдад байр олгосонд баяртай байна. Одоогоор би зочид буудалд байрлаж байгаа. Цаашид буудалд байрлах шаардлагагүй болсондоо баяртай байна.

Ойрын зорилго гэвэл "Гранд слам"-д оролцож магадгүй. Одоогоор би Бундеслигт барилдаж байгаа. Хуруундаа бага зэргийн бэртэл авсан. Бэлтгэлээ дахин эхлүүлж, ирэх жил Азийн наадам, ДАШТ-д оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жилүүдэд болох тэмцээн Монголын спортод маш чухал тул би сайн бэлтгэх ёстой. Хичээнэ ээ" гэлээ. 

Олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа, тавдугаар байр эзэлсэн тамирчин М.Лхагвагэрэл нар Норвеги улсын Осло хотноо зохиогдох гэж буй насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан тул өнөөдрийн шалгнал гардуулах арга хэмжээнд оролцоогүй байна.

Мөн “Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн М.Анхцэцэг, боксын шүүгчээр ажилласан Ц.Цогтгэрэл нар хүндэтгэх шалтгааны улмаас мөн ирээгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 26 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 35 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 44 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 4 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 5 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 10 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 37 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 11 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 57 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top