x

Яг одоо Замын-Үүдээс 50 вагон шатахуун татаж байна

Монгол улс шатахууны хямралд өртөж, бензины оочирлосон урт дараалал үүссэн өдрүүд үргэлжилж байна. 

Өнгөрсөн бямба гаригт Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, өнөөдрөөс шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өгсөн гэсэн юм.

Мөн цаашид аж ахуйн нэгжүүдтэй хамтран БНХАУ-аас шатахууны татан авалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах аж.

Одоогоор Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс эхний 150 вагоныг нийлүүлж байгаа бөгөөд Есдүгээр сарын 26-ний өдөр “Лекс ойл” компанийн захиалгат 38 вагон, “Шунхлай” компанийн 12 вагон ачаа Замын Үүд өртөөнд орж иржээ.

Уг шатахууныг Замын Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжаар дамжуулан хангалтын вагонцистернүүдэд шуурхай ачилт хийхээр ажиллаж байна. Тодруулбал, Улаанбаатар төмөр замын эзэмшлийн 28 вагонцистернээс гадна “Лекс ойл” компанийн 70 гаруй вагоныг ашиглан тээвэрлэж Замын-Үүдэд авчран нийслэл рүү шат дараатай илгээх арга хэмжээ авч ажиллаж байгаа юм.

“Лекс ойл” компани нь БНХАУ-ын вагонуудын ачааг түргэн буулгах, шатахууны хангалтыг хэвийн болгох, шатахуун борлуулагч аж ахуйн нэгжүүдийн нөөцийг бүрдүүлэх боломжийг хангах зорилгоор Замын-Үүд өртөөнд 24000 м.куб багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахыг нарийн болон өргөн царигийн салбар төмөр замын хамтаар барьж байгуулж байгаагийн зэрэгцээ дотоодын тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах, ачаа эргэлтийг түргэсгэхээр 100 гаруй вагонцистернээр тээвэрлэлтийг хийх бололцоог ААН-үүдэд бүрдүүлэн өгч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 28 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 37 мин "Хараал хүрсэн хот" 17 цаг 46 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 6 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 7 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 12 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 39 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 13 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 20 цаг 59 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top