x

Ус гүн цэвэршүүлэх анхны үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулан Голомт банк “Ногоон баталгаа” гаргалаа

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Компакт гэрээний хүрээнд “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, СКАДА систем суурилуулах” ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНТУ-ын МАPA group шалгарч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тэгвэл ерөнхий гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс барилгын бүтээн байгуулалтын гүйцэтгэлийн ажилд зориулан Голомт банк БНТУ-ын T.C. Ziraat Bankasi A.S. банктай хамтран “Ногоон баталгаа” гаргалаа.

Ногоон баталгаа гэдэг нь олон улсын болон дотоодын банкнууд хамтран байгаль орчинд ээлтэй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах онцгой ач холбогдолтой төслүүдийг дэмжиж, хамгийн бага өртгөөр гаргадаг банкны нэг төрлийн баталгаа юм. Голомт банк 2021 онд нийт 85 тэрбум төгрөгийн ногоон баталгаа гаргаад байна.

Улаанбаатар хотын хүн амын тоо эрс нэмэгдсэн боловч усны хангамж хэвээр байгаа нь цэвэр усны хомсдол үүсэх эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлж байна. Мянганы сорилтын Компакт гэрээ нь энэхүү байгалийн хязгаарлагдмал нөөцийг хадгалахад шаардлагатай дэд бүтцийг бий болгож, ус хангамжийн үйлдвэрлэлийн чадамжийг нэмэгдүүлж, бохирдол усыг дахин боловсруулах цогц хөтөлбөрийг ирэх 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор Биокомбинат, Шувуун фабрикт шинээр барьж байгуулах газрын дорх усны хоёр шинэ эх үүсвэрээс хоногт 140 мянга, жилд 50 сая хүртэл метр куб усыг авч цэвэршүүлэн, нийслэлийн ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр усны салбарын урт хугацаатай, тогтвортой бодлогыг дэмжиж, Улаанбаатар хотын усны хангамжийн нийлүүлэлтийг 80 гаруй хувиар нэмэгдүүлнэ.

Голомт банк Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгэм, байгаль орчны асуудлуудад онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Монгол Улсад хэрэгжиж буй ногоон төслүүдийг дэмжин ажиллахаас гадна Банкны өдөр тутмын үйл ажиллагаандаа ногоон үзэл баримтлалыг мөрдөж байна.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх линк дээр дарж хүлээн аваарай.

https://www.mcc.gov/where-we-work/

https://mca-mongolia.gov.mn/news/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний...
Top