x

“Витамин ₮” урамшуулалт аяны 2 дахь тохирлын азтанууд тодорлоо

Голомт банкнаас “Витамин ₮” урамшуулалт аяныг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ аяны хүрээнд хадгаламж шинээр нээлгэсэн болон хадгаламждаа орлого нэмсэн, хугацаа сунгасан 100,000₮ тутамд 1 сугалааны эрх харилцагчдадаа олгох юм. Бид долоо хоног бүрийн Баасан гарагт Golomt bank болон Ikon News фэйсбүүк хуудсанд азтан тодруулах арга хэмжээг шууд дамжуулан хүргэдэг.

Бид өнгөрсөн долоо хоногийн лайваар тодорсон шагналын эзэдтэй уулзаж, тэдний “Витамин ₮” урамшуулалт аян болон хуримтлалын талаар сэтгэгдлээ хуваалцсаныг хүргэж байна.


Ө.Энхтогтох: Хуримтлал бол гарч болзошгүй эрсдэлээс биднийг хамгаалах арга гэж боддог

 

-Сайн байна уу? Азтан болсонд нь баяр хүргэе.

-Сайн байна уу? Баярлалаа.

-Та ямар шагналын азтан болсон бэ?

-Би Galaxy S21 ухаалаг утасны эзэн боллоо. Маш их баяртай байна.

-“Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?

-2020 онд “Витамин ₮” аян анх зарлагдаж эхлэхэд Голомт банканд хадгаламж нээсэн. Түүнээс хойш одоог хүртэл хуримтлуулж байна. Сар бүр хадгаламждаа орлого хийдэг. Харин сүүлийн сарын орлого дээрээс сугалааны эрх үүсэж, азтан болсон байна.

-Хуримтлалын ач холбогдлыг та юу гэж боддог вэ?

-Ирээдүйдээ хөрөнгө оруулж байна гэж үзэж байна. Ирээдүй гэдэг бол миний үр хүүхэд. Харин хуримтлал бол гарч болзошгүй эрсдэлээс биднийг хамгаалах арга гэж боддог.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Хүмүүсийг хуримтлалтай болохыг уриалсан, сайхан аяныг зохион байгуулж байгаа Голомт банкны хамт олонд бас баярлалаа.


Б.Уянга: “Витамин ₮” аян нь хуримтлуулах сэдлийг өгсөн, үр өгөөжтэй үйл ажиллагаа гэж бодож байна

-Юуны өмнө азтан болсонд баяр хүргэе. Азтан болно гэж бодож байв уу?

-Маш их баяртай байна. “Витамин ₮” аянд оролцох эрхтэй гэдгээ мэдэж байсан ч, азтан болно гэж төсөөлөөгүй байсан. Гэтэл Galaxy watch active 2 цагны азтан болсон байна. Өмнө нь ийм сугалааны тохиролд итгэдэггүй байлаа. Харин “Витамин ₮” аяныг үнэн зөв болдог гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ.

-Та “Витамин ₮” аянд хэрхэн оролцох болсон бэ?

-Би хадгаламж нээгээд яг 6 жил болж байна. Харин саяхан хадгаламжуудаа нэгтгээд, хүүхдийнхээ хадгаламжид орлого хийснээр энэ аянд оролцох эрхтэй болсон.  

-Анх яагаад хадгаламж нээх шийдвэрийг гаргах болсон бэ?

Хүүхэд байхад аав, ээж маань Голомт банканд миний нэр дээр хадгаламж нээж өгч байлаа. Тэр хадгаламжаа 20 гаран жилийн дараа сургуулиа төгсөөд, гадагшаа сурахдаа хэрэглэсэн нь миний амьдралд үнэхээр том дэмжлэг болж байсан. Тийм болохоор би ч мөн хүүхдийнхээ ирээдүйн чухал шийдвэрт тус дэм, баталгаа болоосой гэсэндээ хадгаламж нээж, хуримтлуулж эхэлсэн.

-“Витамин ₮” урамшуулалт аяны талаар сэтгэгдлээсээ хуваалцаач

-Бид нар мөнгөө хадгалъя гэж бодсон ч ихэнхдээ шийдвэртээ үнэнч байж чаддаггүй. Харин өөрөө зориод хадгалж чадсан тохиолдолд хүүгийн урамшууллаас эхлээд бидэнд ашигтай талууд их байдаг. Энэхүү аяны хувьд хадгаламждаа орлого хийгээд, азтан болох боломжтой гэдэг нь хүмүүст хуримтлуулах сэдлийг өгсөн, үр өгөөжтэй үйл ажиллагаа гэж бодож байна.  

-Ярилцсанд баярлалаа.

-За баярлалаа.


Ц.Ганчимэг: Хүү, урамшуулал өндөртэй учраас Голомт банканд хадгаламж нээх болсон

-Сайн байна уу? Азтан болсонд баяр хүргэе. Ямар шагналын эзэн болсон билээ?

-Баярлалаа. “Номин” сүлжээ дэлгүүрийн 100,000₮-ийн худалдан авалтын эрхийн бичиг хожсон.

-“Витамин ₮” урамшуулалт аянд хэрхэн оролцох болсон бэ?

-Сар бүр тогтмол хугацаатай хадгаламждаа мөнгө хийдэг. Хадгаламждаа орлого нэмж хийснээр сугалааны эрх үүссэн.

-Хадгаламжаа анх хэзээ нээсэн бэ?

-Анх 10 орчим жилийн өмнө хадгаламж нээлгэж байлаа. Жил бүрийн эцэст хуримтлуулсан мөнгөө хэрэгтэй, шаардлагатай зүйлд зарцуулаад, дахиад шинээр хуримтлуулдаг.

-Яагаад Голомт банкийг сонгосон бэ?

-Голомт банк анхны томоохон банкнуудын нэг болохоор илүү найдвартай гэж боддог. Мөн хамгийн гол нь хүү, урамшуулал өндөртэй учраас танай банканд хадгаламж нээх болсон.

-Зорилгодоо хүртэл хуримтлуулж сурахад юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй вэ?

Хуримтлалтай болохоор төлөвлөж байгаа залуучууддаа хандан хэлэхэд, амьдралд гэнэтийн асуудлууд их гарч ирдэг. Тэр бүхэнд бэлтгэлтэй байж, эртнээс хуримтлуулах хэрэгтэй гэдгийг их сайн ойлгоорой гэж хэлье. Сар бүрийн орлогоосоо хамгийн түрүүнд хадгаламждаа хийх мөнгөө авч үлдээд, тогтсон өдөр тэрийгээ хадгаламждаа хийгээд сурчихвал болно доо.

-Баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

-Баярлалаа та бүхэнд бас эрүүл энхийг хүсье.


“Витамин ₮” урамшуулалт аян энэ оныг дуустал үргэлжлэх тул хараахан хадгаламж нээлгэж амжаагүй иргэд Голомт банкны бүх салбар, тооцооны төвөөр үйлчлүүлэн, эсвэл Интернэт банк, Смарт банк аппликэйшн ашиглан хадгаламж нээлгэх боломжтой. Та Голомт банкны хадгаламжийн бүтээгдэхүүний талаар мэдээллийг ЭНД дарж авна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 3 цаг 20 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 3 цаг 30 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 36 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 6 цаг 6 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 6 цаг 13 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 6 цаг 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 6 цаг 28 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 6 цаг 35 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 7 цаг 13 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 8 цаг 34 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 9 цаг 3 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 9 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 9 цаг 16 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 9 цаг 20 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 9 цаг 25 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 9 цаг 29 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 9 цаг 41 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 9 цаг 45 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 10 цаг 0 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 10 цаг 52 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top