x

“Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал” сэдэвт уулзалт боллоо

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар тэргүүтэй холбогдох албаныхан Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ынхантай “Барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал ба хамтран ажиллах санал” сэдвээр уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Б.Сүхбаатар “Өнөөдрийнх шиг ийм уулзалтыг тогтмол хийж, санал солилцох хэрэгтэй. Цаашид уг уулзалтаар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгын зөвшөөрөл, норм стандарт, барилга хүлээж авах болоод ашиглалтын асуудлаар нэг бүрчлэн хэлэлцэх ёстой” гэдгийг хэлж байлаа. Түүнчлэн төр, хувийн хэвшил нэгдээд барилгын салбарын зах зээл, эрэлт, нийлүүлэлтийн судалгааг тогтмол судлан, хамтран ажиллах шаардлагатайг онцолж байв. Учир нь барилгын салбар ашгаа бодоод хаа хамаагүй барилга барих биш, хүн амын нягтшил, төвлөрлийг тооцож, судлах ёстой. Эс бөгөөс зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн зөрүү үүсэх, хотын төвийн төвлөрөл нэмэгдэхийг анхааруулж байлаа.

Үргэлжлүүлэн Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын зүгээс цар тахлын үеийн нөхцөл байдалд хийсэн шинжилгээгээр 270 гаруй сөрөг хүчин зүйл барилгын салбарт тулгараад байгаа бөгөөд түүнийг даван туулах боломж 75 хувьтай байгаа талаар танилцуулсан юм. Мөн иргэний оролцоотой төр-хувийн хэвшлийн хэлцэл, түншлэлийг идэвхтэй хэлбэрээр өрнүүлэх, хот төлөвлөлт, барилгын ажлын зөвшөөрөл, дэд бүтэц, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоо илэрхийлж байлаа.

Хуралдааны үеэр хөндөгдсөн нэг сэдэв нь Нийслэлийн Засаг даргын А/653 дугаар захирамж байв. Уг захирамжаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдах хүртэл шинээр газар эзэмших, ашиглах эрх олгох, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыг түр зогсоосон. Хот байгуулалтын зарим үйл ажиллагааг түр зогсоосон хотын төвийн 2014.5 га газарт одоогийн байдлаар 22.899 барилга, байгууламж бий. Тус бүс хэсэгт барилга шинээр барих 2103 зөвшөөрөл авсан байна. Үүнд 138 сургууль, 95 цэцэрлэг, 55 эмнэлэг болоод бусад барилга, байгууламжийн зөвшөөрлүүд багтжээ.

Түүнчлэн Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн тухай хэлэлцсэн бөгөөд уг төслийн талаар барилгын салбарынхан тодорхой ойлголттой болох хэрэгтэйг Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар анхааруулж байлаа. Учир нь орлогод нийцсэн ногоон орон сууцыг хямд үнэтэй барилга гэсэн ташаа ойлголт уг салбарынхны дунд тарсан. Гэвч энэ нь өрхийн орлогод нийцүүлэн, чанар, стандартыг тогтоосон, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууц байх ёстой юм. БНХАУ-д орлогод нийцсэн ногоон орон сууцны долоон төрөл байдаг аж. Харин манайд дан ганц ипотекийн зээлээр олгох төрөл л дэлгэрсэн тухай ярьж байлаа. Иймд орлогод нийцсэн ногоо орон сууцны стандартыг тогтоон, өрхийн орлогод нийцэх хэлбэрээр хэд хэдэн төрлийн төслийг санаачлах, Ажлын хэсэг гаргах хэрэгтэй талаар хуралдааны үеэр ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 14 цаг 6 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 14 цаг 8 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 14 цаг 10 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 14 цаг 11 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 14 цаг 12 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 14 цаг 13 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 14 цаг 13 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 16 цаг 18 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 16 цаг 19 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 16 цаг 22 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 16 цаг 26 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 16 цаг 31 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 17 цаг 47 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 17 цаг 59 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 18 цаг 2 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 18 цаг 2 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 18 цаг 3 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 18 цаг 8 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 18 цаг 8 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 18 цаг 13 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top