x

Г.Ёндон: Шатахууныг хязгаарлалттай олгож байх хугацаанд багтаж БНХАУ-аас бензин татан авахаар ажиллаж байна

Монгол улсад сүүлийн хоёр хоногт шатахууны хомсдол үүсч, нөөцөө худалдаалж буй шатахуун түгээх станцууд хязгаарлалтай олгож байгаа билээ.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой асуудлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон дахин мэдээлэл хийлээ.

Тэрээр "Манай улс нийт шатахууны хэрэглээнийхээ 95 хувийг ОХУ-аас, үлдсэн 5 хувийг БНХАУ-аас импортоор авдаг. Сард 38-40 мянган тонн АИ-92 буюу өргөн хэрэглээний бензин хэрэглэдэг. 

2018 онд ОХУ-ын Роснефть компанитай байгуулсан гэрээний хүрээнд заавал зарах болон авах ёстой хамгийн бага хэмжээг 28 мянган тонн гэж тогтоосон байдаг.

2021 оны наймдугаар сарын сүүлчээр тус компани засварын ажил болон дотоодод хийгдэж байгаа хязгаарлалттай холбоотойгоор 17 мянган тонн АИ-92 бензин өгөх боломжтой байна гэдгээ мэдэгдсэн байсан. Тиймээс шатахуун импортлогч компаниуд БНХАУ-ын Чайна Ойл компаниас шатахуун авах гэрээг байгуулсан. Өнөөдрийн байдлаар 43,300 тонн шатахуун худалдан авахаар мөнгөө төлөөд, гэрээгээ баталгаажуулчихсан байсан юм. 

Гэтэл ОХУ-аас 7500 тонн шатахуун нийлүүлснийхээ дараа үлдсэн 10 мянган тонн шатахууныг аравдугаар сарын 1-н хүртэл нийлүүлэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцээд БНХАУ-аас шатахуун ачуулах боломгүйгээ мэдэгдсэн.

Үүнээс улбаалаад ААН-үүд хязгаарлалт тогтоогоод байна. Хязгаарлалт хийснээр шатахууныг 7-8 хоног илүү олон хүнд хүргэх нөхцөл бүрдэж байгаа. 

Өчигдөр БНХАУ-ын Элчин сайдтай уулзалт хийсэн. Өнөөдөр БНХАУ-ын Бээжинд суугаа Элчин сайд уулзалтууд товлож байна. УУХҮЯ Хөх хотын боловсруулах үйлдвэртэй мөн холбогдож байгаа. 

Хөх хотоос Улаанбаатар руу ердийн үед вагон тавигдахад 10-14 хоногийн дараа ирдэг юм байна. Бид энэ хугацааг 5-7 хоног болгох төлөвлөгөөтэй зохицуулалт хийж байгаа. Замдаа 2-3 цэг дээр зогсож хугацаа алддаг байдлыг арилгахаар ажиллаж байна.

Шатахууныг хязгаарлалттай олгож байгаа хугацаанд багтаж бензинийг татан авахаар ажиллаж байгаа гэсэн үг.

Гэнэтийн мэдэгдлээс болоод ийм нөхцөл байдал үүссэн. Гэхдээ үүгээр далимдуулаад суухгүй, хариуцаж байгаа хүмүүст хариуцлага тооцох үүргийг Ерөнхий сайд өгсөн. Бүх шатанд шалгаж, нягталж үзнэ.

Энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Шадар сайд Александ Новок шатахууны хязгаарлалт хийж магадгүй гэдгээ хэлсэн. Түүнээс хойш наймдугаар сарыг хүртэл шатахууны нөөц хэвийн байсан. Долоо, Наймдугаар сард шатахууны борлуулалт угаасаа нэмэгддэг. Тиймээс наймдугаар сард БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлсэн. Энэ сарын сүүлээр 10 сарын худалдан авалтын гэрээ хийгдэнэ. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр Казахстанаас шатахуун нийлүүлэх асуудал бас яригдлаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 48 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 56 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 5 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 26 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 27 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 32 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 59 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 19 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top