x

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 61 сарын хугацаанд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцууллаа.

Тэрээр "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж албажууллаа.

Тодруулбал, Ховд гол дээр байгуулах 90 мВт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхэлж байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд гол дээр барих анхны судалгааг 1964 онд ОХУ-ын мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Бид 2018 оноос уг судалгаанд үндэслэж дахин тооцоог хийж, эцсийн шийдвэрийг гаргалаа.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хөтөлбөрийг БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлээр гүйцэтгэнэ.

Бидний хийсэн тооцооллоор тухайн төслийн өртөг нийтдээ 288 сая ам.долларын төсөвтэй байсан.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийн тендерийг зээлийн хэлэлцээрийн дагуу зээл олгогч талын энэ төрлийн туршлагатай компаниудын дунд явуулахад БНХАУ-ын төрийн өмчит компани шалгарсан.

Тендерт шалгарсан компани 271 сая доллароор төсөвт өртгөөс 14 сая төгрөгөөр хямдарсан бөгөөд барилга угсралтын ажлыг 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр болсон.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор манай улсын баруун бүс болоод Алтай, Улиастайн эрчим хүчний системийг дотоодоос бүрэн хангах боломжтой болно.

Өнөөдрийн байдлаар баруун бүсийн эрчим хүчний системд холбогддог хэрэглэгчид нийт хэрэглэж буй эрчим хүчнийхээ 70 орчим хувийг ОХУ-аас импортоос авч байгаа. Бид өнөөдөр зарим бараа үйлчилгээг импортоор авахын сөрөг талыг нийгмээрээ мэдэрч байна.

Одоогоор манай улс эрчим хүчний тодорхой хэрэгцээгээ импортоор хангаж байгаа энэ байдал баруун бүсийн хувьд хязгаарлагдаж, дотоодоос бүрэн хангах боломжтой болно.

Дэлхий улс орнууд цахилгаан, дулаанаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангадаг болж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС энэ жишигт нийцсэн эх үүсвэр бөгөөд монголчууд дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ ийнхүү биелүүлж байна гэж ойлгож болно" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (139.5.217.198)
    Монголчууд өөрсдөө угсраачээ чаднаа.
    2021 оны 09 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 53 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 16 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top