x

Дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ

Зэвсэгт хүчний 100, Чөлөөлөх дайны ялалтын 76 жилийн ой, Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Эх орны дайчид” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран Нийслэлийн дүүрэг, хороонд амьдарч буй дайн, байлдаанд оролцсон ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж байна.

Тодруулбал, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцож, түүхэн гавьяаг байгуулсан ахмад дайчдад ийнхүү хүндэтгэл үзүүлж буй юм.

Энэхүү хүндэтгэлийн ёслолыг цар тахлын хүнд нөхцөлд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулсны үндсэн дээр ахмад дайчдынхаа амьдарч буй орон сууцны орцны гадна болон гудамжинд нь зохион байгуулалтын өндөр түвшинд хэрэгжүүлж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж, сошиал орчинд өндөр үнэлгээ авсаар байна. 

Ёслолын үеэр дайнд оролцсон нэгтгэл, ангийн Байлдааны тугийг ЗХЖШ-ын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн аялгуу дор хүндэтгэлтэйгээр залж, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон үлээвэр найрал хөгжимчид урлагийн мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн ахмад дайчин маань нэгтгэл, ангийнхаа Байлдааны тугт хүндэтгэл үзүүлсэн ба түүнд дурсгалын зүйл гардуулж, ёслолд оролцож буй цөөн тооны бүрэлдэхүүн хөгжимтэй жагсаалаар явсны дараа азай бууралдаа эрүүл энх, аз жаргалыг бэлгэдэн ерөөв.

Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, улсын хилийн халдашгүй дархан байдал, өнөө цагийн амар тайван амьдралын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж явсан эрхэм Таны байгуулсан гавьяа, хатан зориг, туулж өнгөрүүлсэн амьдрал, тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үеийнхэн цаг ямагт санаж, бахархан дээдлэх болно.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 18 хэм дулаан 11 цаг 14 мин Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл зүйгээ бэлдээрэй, монголчууд аа 11 цаг 24 мин ГССҮТ, БНСУ-ын эмч нар хамтран түлэгдэлтийн дараах сорвитой иргэдэд үзлэг хийнэ 11 цаг 49 мин Эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 гэмт хэрэг бүртгэгджээ 11 цаг 54 мин “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ нээлтээ хийлээ 12 цаг 0 мин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороон дахь 960 хүүхдийн сургуулийн барилгын ажил дуусчээ 12 цаг 7 мин Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна 12 цаг 11 мин COP17 Мэдээллийн төвийг нээж, Үндэсний хорооноос анхны хэвлэлийн хурлыг хийлээ 13 цаг 20 мин Л.Нинжжамц: Сэтгүүл зүйн нэр хүндийг сэргээх шинэ үе эхлэх ёстой 15 цаг 18 мин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 16 цаг 56 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 17 цаг 3 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 17 цаг 9 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 17 цаг 15 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 17 цаг 18 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 17 цаг 27 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 17 цаг 32 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 17 цаг 38 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ Уржигдар 19 цаг 15 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө Уржигдар 18 цаг 11 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа Уржигдар 18 цаг 06 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал...
Top