x

“Зуун настай залуу” төв талбайд мэндчиллээ

“Зуун настай залуу” төв талбайд мэндчиллээ.

МХЗЭ-ийн үүсгэн байгуулагчдын нэг Г.Найдсансүрэн "Хувьсгалын дараа Сүхбаатар бидэнд комендатурт очиж ажиллах тушаал өгөв. Тэгээд орос цэрэгт байсан торгуудууд биднээс “Та нар комсомолын гишүүн үү?” гэж асууж ярилцдаг байснаас уламжлан бид тийм залуучуудын байгууллага буй болговол яасан юм бэ" гэж сэдэж эхлэв. Нэгэн өдөр Сүхбаатар манай комендатур дээр ирэв. Тэр завсар залуучуудын эвлэл байгуулах тухай Гүрсэд, Бат-Очир бид гурав санал бичээд байсан юмсан. Түүнийгээ Сүхбаатарт үзүүлэв. Сүхбаатар “Энэ санал их зүйтэй байна. Харин таваас доошгүй хүн гарын үсэг зурах хэрэгтэй. Миний нэрийг нэмж орхи. Чойбалсанг биччих, тэр ямар миний үгнээс гарах юм биш” гэж хэлээд бид тавуул гарын үсэг зурав” гэжээ. Энд дурдсанаар бол Д.Сүхбаатар залуучуудын байгууллагыг үүтгэх төслийг бичээгүй, харин Гүрсэд, Бат-Очир нарын бичсэн санал дээр гарын үсэг зурсан болж таарлаа…

…“Бошгыг халах залуучуудын эвлэлээс эмэгтэйчүүд гэзэгтэйгээ байх нь хувьсгалын үйл хэрэгт үл нийцэх тунхаг гаргаж, улмаар сүрдүүлэн жигшээх аргаар эмэгтэйчүүдийг хар зах дээр цуглуулан, үс гэзгий нь тайрч, үсний даруулга шигтгээг хураан авсан хэрэг 1922 онд гарах нь тэр. Нийслэл хүрээгээр л дүүрэн уйлж бахиралдсан хүн, үсээ сэгсийлгэсэн эхнэрүүд гүйлдэх болж, тун үзэшгүй юм болсон гэдэг. Үүнийг сэдсэн хүн нь Ерөнхий сайд Д.Бодоо.
 

-Манай эхнэрүүдийн үсийг гадаадын улсууд аэроплон (нисэх онгоц) гэж шоолдог. Энэ явдал Монголын боловсон байдалд тохирохгүй учир эхнэрүүдийн үсийг авч боловсон байдалд оруулах ажлыг залуучуудаар хийлгэж байгаа юм гэж намын хурал дээр сүрхий ярьж зогсоход нь Д.Сүхбаатар босч “За нөхөд өө! Та нар намайг улаан гэнэ үү, өөрсдөө мэд. Эмэгтэйчүүдийн үсийг хүчээр тайрах чинь манай хувьсгалд тус хүргэх үү, хор хүргэх үү? Ерөнхий сайд хүн ийм хэрэг хийж болох уу? Нөхөр Бодоо та бодоод үз” гэв.

“Зуун настай залуу” номын хэсгээс…

Ардын хувьсгалын халуун өдрүүдэд жанжин Д.Сүхбаатар хэрхэн залуучуудын байгууллага байгуулах талаар ярилцаж, тухайн үеийн залуучууд хэрхэн эвлэлдэн нэгдэж, нэг хэсэг цорын ганц эрх баригч МАХН-ын дээгүүр ч гарахаар хүчирхэг болон шүүмжлэгдэж, зарим нь хэлмэгдэж, зарим нь манлайлж явсан хийгээд шинэ Монголын бүхий л цаг үед түүчээлж ирсэн залуучуудын байгууллагын түүх энэхүү номонд дурайна.

Гэхдээ албаны, цэмцгэр уйтгартайдуу хэлбэрээр биш шүү. Нийгэм өөрчлөгдөхийн зэрэгцээ Монголын залуучуудын холбоо хэмээх шинэ нэртэй болсон байгууллагын удирдагчдын талаар хар цагаантайгаа сүлэлдсэн хөрөг, тухайн үеийн шилдэг залуучуудын ярилцлага, өнөөдрийн залуу хүн ямар байж болох талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл гээд энэ номноос сэтгүүл зүй, утга зохиолын өнгө хэлбэр бүхэн үнэртэнэ.

Монголд залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баяр үргэлжилж байгаа энэхүү өдрүүдэд “Гол тоглогч” номын зохиолч, сэтгүүлч, “Алтан өд” шагналт Д.Дамдинжав ийнхүү “Зуун настай залуу” номоо уншигчдынхаа гарт өргөн барьж, 15 дахь удаагийн “Номын баяр”-ын үеэр танилцууллаа. Жил бүрийн хавар, намар нийслэлийн төв талбайд болдог “Номын баяр”-ын өдрүүдэд ийнхүү нэгэн шинэ, сонирхолтой ном уншигчдынхаа гарт хүрлээ.

Зохиолч Д.Дамдинжав: Түүхэн ном, түүхэн үйл явдал хүн бүрийн хувьд сонирхолтой сэдэв. Түүхийг ихэвчлэн он цагийн дарааллаар хуурай баримт хэлбэрээр бичдэг. Миний хувь номоо бичиж байх явцад нэг зүйл бодогдож байсан. Тэгээд залуучууд гэж хэн бэ? Залуучуудын үүрэг, залуучууд юу мэдвэл чухал вэ зэрэг маш олон агуулгыг багтаасан. Би өөрөө залуу хүн. Тийм учраас залуу хүн гэдэг өнцгөөс харж бичсэн. Ахмадуудаа хүндлэх, ирээдүй хойч үеээ хайрлах гэдэг өөрөө уялдаа холбоото, ертөнцийн жам. Ахмадуудаа хүндлэнэ гэхээр юуны түрүүнд тэдний хийж бүтээсэн он цагуудыг ойлгож мэдэх ёстой. Тэрхүү үнэ цэнийг мэдэж байж түүхээ мэднэ гэдэг үүднээс энэхүү номоо бичсэн.

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од: 1921 оны 8 дугаар сарын 25-нд Д.Сүхбаатарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага “Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар Х.Чойболсан томилогдож байсан. Цаг үеийн өөрчлөлтийн дагуу 1991 оны 1 дүгээр сарын 18-нд “Монголын Залуучуудын Холбоо” болж өөрчлөгдөн энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. 100 жилийнхээ ойн хүрээнд манай байгууллагын түүхийг судлаж хүмүүст ойлгогдохоор товч бөгөөд сонирхолтой байдлаар ном бичих хүсэлтийг зохиолч Д.Дамдинжавт хандсанаар энэхүү номыг уншигчид та бүхэндээ хүргэж байна.

Та бүхэн энэ номыг уншсанаар Монгол Улс төдийгүй Ази тивийн анхны залуучуудын байгууллага болох МЗХ-ны түүхийг мэдэх боломжтой юм.

Номын редактор, сэтгүүлч А.Алтантуяа: Шинэ номын өнхны уншигч, анхны редактор гэдэг хамгийн хүндтэй үүрэг байдаг. Түүхийн ном гэхээр хүмүүс уйтгартай, ээдрээтэй мэт санагддаг. Харин энэхүү ном нь хөрөгтэй, ярилцлагатай, асуудлыг дэвшүүлсэн нийтлэлтэй, түүхэн баримт, эх сурвалжтай бичлэгийн бүх төрөл зүйлийг харуулсан сонирхолтой түүхэн баримтат ном болсон болохоор би уншигчийн хувиар шимтэн уншсан. Монголын залуучуудын байгууллагын үүсэл хөгжлийн талаар Монголын залуучуудын холбооноос 10 боть хэвлэн гаргасан. Энэхүү боть номуудын нэгэн жим болж байгаа “Зуун настай залуу” ном залуучуудад илүү ойлгомжтой, ойрхон байх болов уу? Ярилцлага, нийтлэл, хөрөг, түүхийн баримт, асуудал дэвшүүлсэн нийтлэл гээд бүхий л төрөл зүйлээр бичигдсэн онцлог, содон өнгө төрхтэй энэ ном залуучуудад залуучуудын байгууллагын түүхийг мэдэх том хувь нэмэр болно байх аа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 14 цаг 9 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 14 цаг 11 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 14 цаг 13 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 14 цаг 14 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 14 цаг 15 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 14 цаг 16 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 14 цаг 16 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 16 цаг 21 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 16 цаг 22 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 16 цаг 25 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 16 цаг 29 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 16 цаг 34 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 17 цаг 50 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 18 цаг 2 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 18 цаг 5 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 18 цаг 5 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 18 цаг 6 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 18 цаг 11 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 18 цаг 11 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 18 цаг 16 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top