Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд "ААН-үүд хариуцлагын гэрээгээ хангаж ажиллах хэрэгтэй байна. Засгийн газраас тусгай нөхцөл шаардлагыг гаргасан ч түүнийг хангахгүй байна.
Тодруулбал, хоорондын зай, цагийн хуваариа баримтлахгүй байх, үйлчлүүлэгчдээ амны хаалт зүүлгээгүй зэрэг зөрчил их гаргаж байна.
Мөн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах зөрчил гарч байгаа юм.
Тухайлбал хурим найр, олон хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулснаар халдварын дэгдэлт гарч байгааг анхаарах хэрэгтэй. Иймд Эрүүл мэндийн сайд аймаг, нийслэлийн Онцгой комисст тодорхой саналаа хүргүүлсэн байгаа.
Шөнийн хязгаарлалт буюу үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага, ялангуяа баар, цэнгээний газруудыг 22:00 цагаас эхлэн хязгаарлах саналаа хүргүүлээд байгаа юм.
Ингэснээр тархалтыг багадаа 20 хувиар бууруулах тооцоололтой байна" гэлээ.