x

Долоон минжнээс коронавирусийн халдвар илэрчээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хот дахь Минж үржүүлгийн газарт байсан минжнүүдээс коронавирусийн шинжилгээ авчээ.

Ингэхэд долоон минжнээс коронавирусийн халдвар батлагдсан байна.

Энэ талаар ЗӨСҮТ-ийн Биологич С.Мөнгөнбага мэдээлэл өгөв. 

Тэрээр "Коронавируст халдвар гарснаас хойш олон улсад уг өвчнөөр ан, амьтан өвчилсөн тохиолдлуудыг бүртгэж байгаа.

Мөн коронавируст халдвараар өвчилсөн иргэд гэртээ тэжээвэр амьтантай эсэхэд давхар тандалт хийн ажиллаж байна.

Өнгөрсөн наймдугаар сард Минж үржүүлгийн нэгэн газарт амьтдаас нь шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу очиж шинжилгээ хийсэн юм. Ингэхэд долоон минж коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдсан.

Тодруулбал, тухайн Минж үржүүлгийн газар 51 минжтэй бөгөөд бүгдэд шинж тэмдэг илэрсэн. Үүнээс биднийг очиход дөрөв нь үхсэн байсан.

Бид үхсэн нэг минж болон амьд байсан минжүүдээс зургаад нь шинжилгээ хийсэн буюу долоон сорьцод шинжилгээ хийхэд халдвар батлагдсан. Үлдсэнд нь шинжилгээ хийгээгүй ч шинж тэмдэг илэрсэн гэсэн үг.

Одоогоор тухайн минжүүд эдгэрсэн бөгөөд ЗӨСҮТ Мал эмнэлгийн газрын зөвлөмжөөр нийт 47 минжийг эмчилсэн" гэв.

Иймд Эрүүл мэндийн яамны гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд зориулсан коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАНТАЙ ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

  • Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх,

  • Бага насны хүүхдээс хол байлгах,

  • Тэжээвэр амьтныг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх,

  • 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх,

  • Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх,

  • Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, зай барих,

  • Бусад амьтадтай тоглуулахгүй байх,

  • Олон нийтийн газраар дагуулж явахгүй байх,

  • Амьтанд амны хаалт зүүлгэх,

  • Амьтны хөлийг савантай усаар угаах,

  • Амьтны хэрэгсэл, тоглоом, хүзүүвч, хэвтэр, үүр зэргийг 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар арчиж цэвэрлэх,

  • Гадуур явахдаа гар халдваргүйжүүлэгч авч явах,

  • Тэжээвэр амьтдыг хашаанаас гаргахгүй байх,

  • Амьтны ялгадсыг уутанд хийж хогийн саванд хаях,

  • 1 литр усанд 0.25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар өдөрт 4-өөс доошгүй удаа гэрээ цэвэрлэж халдваргүйжүүлэх,

  • Амьтанд хоолонд дургүй болох гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн байгуулагад хандаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top