x

"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021" нэгдсэн арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдрөөс эхэллээ. 

Уг арга хэмжээ долоо хоног буюу есдүгээр сарын 16-23-ны хооронд үргэлжлэх юм. Харин арга хэмжээний албан ёсны нээлт маргааш буюу Есдүгээр сарын 17-нд болно.

Нэгдсэн арга хэмжээ өнөөдөр мал аж ахуйн салбарын өдөрлөгөөр эхэлж байгаа бөгөөд Монгол орны мал аж ахуйн салбарын бүхий л мэдээллийг долоо хоногийн турш нэг дороос авах боломжтой гэдгийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

ХӨТӨЛБӨР

Есдүгээр сарын 16. ПҮРЭВ ГАРИГ

  • 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

  • 10.00-17.00 Мал аж ахуйн салбарын өдөрлөг

  • 10.00-10.10 Өдөрлөгийн нээлт

  • 10.10-10.30 Мал аж ахуйн салбарын ололт, амжилт

  • 10.30-10.50 Монгол орны бэлчээрийн менежмент /Танилцуулга/

  • 10.50-11.10 Малын тэжээл үйлдвэрлэл /Танилцуулга/

  • 11.10-11.30 Мал үржүүлэг, технологийн болон мал бүртгэлжүүлэлтийн ажил үйлчилгээ /Танилцуулга/

  • 11.30-11.40 Гүн хөлдөөсөн үрээр малд зохиомол хээлтүүлэг хийх арга, технологи /Танилцуулга/

  • 11.40-12.00 Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл /Танилцуулга/

  • 14.00-14.30 Мал эмнэлгийн ерөнхий газрын танилцуулга /Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори, Биокомбинат ТӨХК/

  • 14.30-15.00 Мал, амьтны эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ урьдчилан сэргийлэлт /Цуврал нэвтрүүлэг/

  • 15.00-15.30 Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн системийн ашиглалт, үйлчилгээ /Цуврал нэвтрүүлэг/

  • 15.30-16.00 Мал эмнэлгийн оношилгоо, лабораторийн үйл ажиллагаа /Цуврал нэвтрүүлэг/

  • 16.00-17.00 Мал эмнэлгийн эм, био бэлдмэл үйлдвэрлэл /Цуврал нэвтрүүлэг/

  • 17.00-17.05 Өдөрлөгийн хаалт.

Есдүгээр сарын 17. БААСАН ГАРИГ

  • 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

  • 11.30-13.30 Нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаа (тусгай хөтөлбөрийн дагуу (VIP төлөөлөгчдөд зориулсан арга хэмжээ хамаарна)

  • 12.30-13.30 Хөдөө аж ахуйн салбарт гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үр дүнгийн талаарх танилцуулга, Хүнс үйлдвэрлэлийн салбарт бий болсон Шинжлэх ухаан, технологийн үр дүнгүүд, инновацын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга

  • 13.30-15.00 “Эх орны сүү, эрүүл хүнс” өдөрлөг (Шинэ бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа, сүү, бүүн бүтээгдэхүүний ач холбогдол)

  • 15.00-16.00 “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн үр дүнг хүлээлгэн өгөх арга хэмжээ

  • 16.00-18.00 “Бэлчээрийн монгол махаар Дэлхийг дайлъя” өдөрлөг, шинэ төрлийн мах, махан бүтээгдэхүүний танилцуулга, сурталчилгаа

Есдүгээр сарын 18. БЯМБА ГАРИГ

  • 10.00–19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

  • 13.00-17.00 Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарын өдөрлөг

  • 13.00-13.15 Өдөрлөгийн нээлт

  • 13.15-13.55 Хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн мэндчилгээ, арга хэмжээ

  • 13.55-14.15 Томоохон аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны хүрээнд санамж бичиг байгуулах арга хэмжээ

  • 14.15-15.00 Хэрэглэгчдийг урамшуулах, худалдан авалтыг идэвхжүүлэх арга хэмжээ

  • 15.00-17.00 Шинэ бүтээгдэхүүний танилцуулга /загварын үзүүлбэр/

Есдүгээр сарын 19. НЯМ ГАРИГ

  • 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

  • 11.00-14.00 Ургамлын гаралтай хүнс үйлдвэрлэгчдийн өдөрлөг, Бялуу, амттаны үйлдвэрлэлийн танилцуулга, Шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, Танин мэдэхүйн хөгжөөнт тэмцээн

  • 14.00-14.30 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит Грантын шагнал хүртсэн бүтээлүүд, Гарааны компаниуд, инновацын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга

  • 14.30-17.00 Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын өдөрлөг, мастер тогоочдын шоу, “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг, Бариста&Бартендер шоу

Есдүгээр сарын 20. ДАВАА ГАРИГ

  • 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

  • 10.00-17.00 Газар тариалангийн салбарын өдөрлөг

  • 10.00-12.00 “Өрхийн тариалан -2021” хөдөлгөөний танилцуулга, хүнсний ногооны таримлын нэр төрөл, технологийн мэдээлэл, ногоог нөөшлөх, хөлдөөх хатаах технологийн сургалт /Монгол ногоо төсөл/

  • 12.00-13.30 Ургамал, газар тариалангийн салбарт бий болсон Шинжлэх ухаан, технологийн үр дүнгүүд, Гарааны компаниуд, инновацын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга

  • 13.30-14.00 -Хүнсний ногоог гэрийн нөхцөлд боловсруулах, нөөшилсөн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа /Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах төсөл, хүнсний ногооны ил талбайн үр үйлдвэрлэл, үрийн худалдаа, төслийн үр дүн, хүлэмжийн ногооны нэр төрөл үзэсгэлэн худалдаа, технологи, Хүнсний ногооны усалгаа, ургамал хамгаалал. Видео хичээл орно.

  • 14.00-16.00 CHEP сургалт. Япон улсын ногоочдыг чадавхжуулах туршлага, олон улсад нэвтрүүлсэн хөтөлбөрийн танилцуулга. /ХХААХҮ-ийн Судалгаа хөгжлийн төв/

         -Хүнсний ногооны хөрсний үржил шим, бордооны туршилт үр дүн

     -Хүнсний ногооны нэр төрөл, импортын ногоог бууруулах, таримлын технологи гарын авлага, зөвлөмж

  • 16.00-18.00 Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн дүн, зөвлөмжийг ногоочдод танилцуулах. /Ногоочдод зориулан асарт зохион байгуулах, ХААИС-н Агро Экологийн Сургууль/

  • 18.00-19.00 Өдрийн дүгнэлт, зөвлөмж, хяналт

Есдүгээр сарын 21. МЯГМАР ГАРИГ

  • 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

  • 11.00-15.00 B2B гэрээ, хэлэлцээ хийх хамтын ажиллагааны уулзалт, арга хэмжээ /хөтөлбөрийн дагуу/

  • 14.00-15.00 Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн “Түншлэлийн хөтөлбөр”-ийн 3 дугаар цонхны нээлтийн үйл ажиллагаа

Есдүгээр сарын 22. ЛХАГВА ГАРИГ

  • 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

  • 11.00-14.00 "АЛСЫГ ХАРЪЯ, ОРГАНИКИЙГ СОНГОЁ" өдөрлөг

                           -Органик хүнсний талаар видео анимэйшнийг цацах

                           -Урлагийн арга хэмжээ

                           -Органик хүнс гэж юу вэ? Органик хүнсийг хэрхэн таних вэ? Товч танилцуулга

                           -Циркийн үзүүлбэр

                           -АХА тэмцээн, органик бүтээгдэхүүний дээжээр шагнах

  • 14.00-14.20 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит шагнал хүртсэн бүтээлүүд, Гарааны компаниуд, инновацын бүтээгдэхүүнүүдийн танилцуулга

  • 14.20-17.00 Худалдааны салбарын өдөрлөг

  • 14.20-14.30 Өдөрлөгийн нээлт

  • 14.30-14.40 Патент, барааны тэмдэг, газарзүйн заалт сургалт, танилцуулга

  • 14.40-15.00 Гарал үүслийн гэрчилгээ, REX систем гэж юу вэ?

  • 15.00-15:20 МҮХАҮТ-ын нэрэмжит шагнал гардуулах, азтан шалгаруулах арга хэмжээ

  • 15.20-16.00 Цахим худалдаа /www.odo.mn цахим худалдааны нэгдсэн сайт/

  • 16.00-17.00 Номин Холдинг ХХК-ийн олон нийтэд чиглэсэн арга хэмжээ

Есдүгээр сарын 23. ПҮРЭВ ГАРИГ

  • 10.00-19.00 “Намрын ногоон өдрүүд үндэсний үйлдвэрлэл-2021” үзэсгэлэн худалдаа

  • 13.00-13.30 Хаалтын арга хэмжээ

  • 13.30-14.30 Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 17 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 17 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 19 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top