x

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2021 оны Есдүгээр сарын 10-ны өдөр цахимаар боллоо.

Хуралд Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газраас нөөцийн удирдлага түүний дотор гадаад валютын нөөцийн ашиглалтын талаар танилцуулга мэдээлэл хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв. АНУ-ын доллар, евро зэрэг нөөц валютуудын хүү бага түвшинд, ялангуяа Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг саармагжуулах бодлогын хүрээнд дэлхийн голлох эдийн засгууд мөнгөний нэн зөөлөн бодлого явуулж буй нөхцөлд гадаад валютын хөрөнгө оруулалтын өгөөж буурсан байна. Харьцангуй өндөр хүүтэй байгаа БНХАУ-ын юанийг Монголбанк нөөц валютын бүтцэд оруулж, түүнд хөрөнгө оруулж, свопын өглөгийн хүүгийн төлбөрийг ханшийн эрсдэлгүйгээр оны эхний хагас жилд барагдуулжээ. Үүнийг Хяналтын Зөвлөлийн гишүүд анхааралдаа авч, хүүг төлөх эх үүсвэрийг бүрдүүлэх, өглөгийг хойшлуулсан хугацаанд хөрөнгийг үр өгөөжтэй ашиглахад санаачилга гаргаж ажиллахыг зөвлөв.

Валютын нөөцийн байдалд зэс, төмөр зэрэг таваарын бүтээгдэхүүний үнийн өсөлт, зарим бондын төлбөрийг дахин санхүүжүүлсэн нь эерэг нөлөөтэй ч нүүрс тээврийн саатал эрсдэл учруулж болохыг онцгойлон анхаарч ажиллахыг сануулав. Хяналтын Зөвлөлийн дарга болон зарим гишүүдын зүгээс  үнэт цаас болон бусад хэлбэрээр Монголбанканд төвлөрсөн хөрөнгөд төлж буй хүүгийн эх үүсвэрийг олж авах, алдагдлыг багасгах, улмаар нийт эдийн засгийг дэмжихэд өнгөрсөн оноос эхлүүлсэн дунд хугацааны репо санхүүжилтийн хэрэгсэл чухал болсныг тэмдэглэж, валютын нөөцийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын бүтээн байгуулалтыг түргэтгэхэд хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх аливаа санал санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Ингэхдээ төлбөрийн тэнцэл, валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмжээний хөрөнгийн тухай яриа гэдгийг цохон тэмдэглэв. Монголбанкны мэргэжилтнүүд Төв банкны үнэт цаасны зэрэгцээ Засгийн газар үнэт цаас гаргаж, санхүүгийн зах зээлийн үр ашгийг дээшлүүлэх, дотоод нөөцийн ашиглалтыг сайжруулах, банкны системийг дэмжих, томоохон төслүүдийг урагшлуулахад хамтран ажиллах нь чухал гэдгийг тэмдэглэн ярилаа.  

Монголбанкны  нягтлан бодох бүртгэлийн шинэ програм, төлбөрийн системийн тухай болон Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй төсөл, төлбөрийн системийн шинэчлэлийн талаар Төлбөр тооцооны газраас хийсэн мэдээлэлтэй танилцлаа. Төв банкны суурь бүртгэлийн системийг шинэчлэхдээ Монголбанкны хэрэгцээ шаардлагуудад тулгуурлан боловсруулж, зөвхөн нягтлан бодох бүртгэлийн систем биш байгууллагын үйл ажиллагааг автоматжуулах, үүнтэй холбогдуулан програм хангамжийн функционал боломжуудыг шалгаж турших, хуучин систем болон цаасан суурьт мэдээллийн өгөгдлийг шинэ систем рүү шилжүүлэх, дэд системүүдийн хамтын ажиллагааг цогцоор нь турших гэсэн 3 үе шаттайгаар явагдаж байгаа талаар мэдээлэл өглөө. Энэхүү төслийн ажлыг түргэтгэж, түүнд Монголбанкны бүх нэгжүүдийн оролцоог хангаж, төсөл хэрэгжиж дууссаны дараа төлбөрийн шинэчлэлийн програмыг Монголбанк хөтлөн явуулах, шинэчлэх бүрэн чадавхтай болсон байх талаар төслийн гүйцэтгэгч компанитай тохирох нь зүйтэй гэж Хяналтын зөвлөл үзлээ. Энэ үеэр Монголбанкны мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж буй талаар Удирдлага тѳлѳвлѳлтийн газрын Мэдээллийн аюулгүй байдлын албанаас хийсэн мэдээлэлтэй мѳн танилцаад, цаашид Хяналтын зөвлөлд өгч буй мэдээллийн чанар, үр дүн, ач холбогдолд анхаарч ажиллах, бодит үр дүнг харуулсан тайлбарыг өгч байх, гадаад орны туршлагаас судлах, санаа авах, хэрэгжүүлэх тал дээр илүү түлхүү ажиллахыг онцлон сануулав. 

Хуралдааны төгсгөлд Хяналтын зөвлөлөөс санаачлан хийдэг судалгааны хүрээнд “Төв банкны Засаглалын өнөөгийн байдал ба олон улсын туршлага" судалгааны явцын талаар сонсов. Судалгаатай холбогдуулан Хяналтын зөвлөлийн гишүүдээс тодорхой асуудлаар санал авахаар болов. Хяналтын зөвлөл буюу захиалагч талаасаа судалгааны явцыг удааширч буйг хэлж, цаашид судалгааны ажлын үр дүнд онцгойлон анхаарахыг сануулав. Мөн Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар, цаашид хийх ажил болоод гишүүдийн саналыг сонсож хэрхэн ажиллахаа тохирлоо гэж Монголбанкнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний...
Top