x

“Манай хороонд тавтай морил” өрхийн гарын авлагын туршилтын хувилбарыг гаргалаа

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан айл өрхүүдэд зориулсан “Манай хороонд тавтай морил” гарын авлагын туршилтын хувилбарыг бэлтгэн гаргалаа.

Энэхүү гарын авлага нь гэр хороолол, орон сууцны айл өрхүүдийн өдөр тутмын амьдралд тулгарч байдаг олон асуудлыг өрхийн түвшинд хэрхэн шийдэж болох энгийн зөвлөмж, мэдээллийг багтаасан сэтгүүл бөгөөд нөгөө талаас ХОРОО, СӨХ, ӨРХ гурвын үүрэг, амлалтуудыг энгийнээр тодорхойлж оруулсан харилцан ойлголцлын санамж бичиг болох юм.

Тухайлбал, тухайн хороонд ямар нэг иргэн шилжиж ирэхэд хорооны зүгээс энэхүү гарын авлагад бичигдсэн талуудын үүрэг, амлалт, амьдарч буй байр, орчиндоо хэрхэн, ямар дүрэм, журмыг мөрдлөг болгох талаар танилцуулж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулснаар гарын авлагыг иргэнд хүлээлгэн өгөх юм.

“Манай хороонд тавтай морил” өрхийн гарын авлага нь

  • Тухайн дүүрэг, хорооны статистик мэдээлэл, байр зүйн зураг,

  • Хог хаягдлаа хэрхэн ангилж хаях,

  • Гэр, хашаагаа хэрхэн тохижуулах, нүхэн жорлонгийн шийдэл, стандарт,

  • Сайжруулсан шахмал түлшний зохистой хэрэглээ,

  • Дулаан, цахилгааны үнэ,

  • Эмнэлэг, цагдаа, онцгой байдлын анхны түргэн тусламжийг хэрхэн авах,

  • Төрөөс иргэдэд цахимаар үзүүлж байгаа төрийн үйлчилгээний талаар зэрэг олон хэрэгцээтэй мэдээллийг нэг дор энгийн үг, зурагт тайлбартайгаар оруулсан юм.

Энэхүү гарын авлагыг Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн боловсруулан эмхэтгэж, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төсөл”-өөс дэмжлэг үзүүлж, Сонгинохайрхан дүүргийн 2, 3, Чингэлтэй дүүргийн 7,12 дугаар хорооны иргэдэд туршилтаар тарааж ашиглахаар 2000 ширхгийг хэвлүүлээд байна.

Цаашид гарын авлагыг сайжруулж, мэдээллийг баяжуулан нийслэлийн бүх хорооны иргэдэд цахим болон хэвлэмэл хэлбэрээр хүргэж, өрх бүрийн ширээний сэтгүүл болгохоор зорьж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 6 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 14 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 24 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 44 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 45 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 50 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 17 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 37 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top