x

З.Мэндсайхан: ХАА-н салбарын экспортыг нэмэгдүүлэхэд гадаад харилцааны яамтай хамтран ажиллах нь чухал

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хоёр яамны удирдлагуудын ажил хэрэгч уулзалт болов.

Уулзалтаар харилцан мэдээлэл солилцож, хөдөө аж ахуйн салбарыг шинэ шатанд гаргах, гадаад харилцааг нь хөгжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд хэрхэн хамтран ажиллах талаар ярилцжээ.  

Манай улсын нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт хамаардаг. Хамгийн их бүтээн байгуулалттай, улсынхаа эдийн засгийг солонгоруулахад хамгийн чухал үүрэгтэй салбар учраас Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллах нь чухал юм.

Тухайлбал, махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд импортлогч орны шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих; гурил үйлдвэрлэгч нарт экспортын гарцыг нээж өгөх; олон улсын шаардлага хангасан, экспортын чиг баримжаатай махны 4 үйлдвэрийн менежментийг зөв зохион байгуулах; арьс ширний боловсруулах үйлдвэрийг барьж байгуулахад, жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлахад тус яамтай хамтран ажиллах шаардлагатай байгааг сайд З.Мэндсайхан илэрхийллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дээрх дэвшүүлсэн саналуудыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлээд анхны уулзалт гэхэд ажил хэрэгч, үр дүнтэй болсныг онцлов.

Мөн хоёр яамны төлөөлөл жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцан, гадаад худалдаагаа нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаар тохиролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 14 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 23 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top