x

Ч.Лодойсамбуу: Тамирчин хүн санваартан биш. Бусдад сайхан харагдах үүрэггүй!

Өчигдөр орой "Улаан бал" товч тойм нэвтрүүлгээр МУГТ Э.Цэндбааратын бусдад зүй бусаар зодуулж буй бичлэг цацагдав. Учир нь түүнийг ДАШТ-ий сорилын өмнө согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн хэмээн МБХ-ноос хариуцлага тооцож Үндэсний шигшээ багаас хассан юм. 

Мөн "Улаан бал" товч тойм нэвтрүүлгийн дараа МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпын аварга Э.Бадар-Ууган өөрийн цахим хуудаснаа тайлбар хийгээд байгаа билээ. 

Тэгвэл сэтгүүлч, хөтлөгч Ч.Лодойсамбуу мөн цахим хуудаснаа дараах тайлбарыг бичсэн байна.

Тэрээр "Боксчин бол боксчин. Боксчин боксоо л сайн тоглож байвал бусад нь хэнд, ямар хамаатай вэ? Ер нь тэд бидний нүдэнд “эвтэйхэн” харагдаж амьдрах өртэй юу? Хэнд ч түвэг удаагүй нэгнийхээ хэв шинжийг мухар төсөөлөлдөө багтааж ядан сайхан муухай, зөв бурууг нь тодорхойлоод чичилж суудаг бид хэн юм бэ? Эрхийг нь дэвсэлж эрхээ эдлэх эрх хэнд ч байхгүй биз?

Бэлтгэл тасалдаг, тэгдэг ингэдэг л гэнэ. Тийм байж. Тэр адгийн муу чинь тэгэж замарч яваад, дээр нь жингээ тултал хасч очоод Олимпын аваргын босгонд тулж байна. Шигшээд байх эрхгүй юу? Ялагдлын шалтгаанд ч тэр ганцаараа чичлүүлэх ёсгүй.

Тамирчны чадвар, номхон байдал хоёрын аль нь чухал юм бэ? Та нар тамирчин болохоос санваартан биш. Бусдад сайхан харагдах үүрэггүй. Тулаанаа л сайн хийх ганц үүрэгтэй. Хуулийн дор, нэгэндээ, нийгэмдээ л гай тарихгүй бол тэр хүн ямар ч байх эрхтэй. Одоогоор Олимпын аварга ганц боксчин бий. Тэр хүн би бол сайн хүү байсаан л гэх утгатай үг олон хэлнэ лээ. Үнэн ч байх. Гэхдээ чамд сайн дасгалжуулагч, багш нар байсан. Одоо тэнгэрт байгаа. Цэндбаатарт байхгүй. Өөртэйгөө битгий жиш. Ухаантай бай.

Та нар багшийнхаа үгнээс зөрөх бүү хэл нүүр тулахад л харц чинь гулгаж унадаг байсан биз. Жинхэнэ багш, дасгалжуулагч хүн тэгэж л хүндлэл хүлээдэг. Тамирчнаа адуу шиг номхруулж биш хүн шиг хандаж, харьцаж, ойлгож тусалдаг. Тэрнээс хүндэлсэнгүй гээд хөөж туудаггүй юм. Та нар энэ маягаараа “номхон” биш ч өчнөөн олон авьяасыг нам дарах юм байна. Ямар ч галзуу, сагсуу хүн хүндэлдэг хүнийхээ өмнө шалчийдаг л юм. Тамирчинд биш та нарт асуудал байна. Хийсэн тайлбарууд чинь асуудлын шалтгааныг эрэлхийлсэн ажил хэрэгч биш арьсаа хамгаалсан арчаагүй шинжтэй байна шүү. Би байгаагүй ч гэх шиг" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 3 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 12 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 21 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 41 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 42 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 47 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 14 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 34 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top