x

М.Отгонбаяр: Бүх автобусыг цахилгаан хөдөлгүүртэй болгож, парк шинэчлэлт хийх хэрэгтэй

Нийслэлийн Засаг Даргын тамгын газар болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй “Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд эхэллээ.

Уг өдөрлөг нь агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилготой юм.

Түүнчлэн байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, шинэлэг техник, технологи, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч аж ахуй нэгжийн үйлчилгээг сурталчилж буй. Хоёр өдөр үргэлжлэх “Өнтэй өвөлжье” өдөрлөгт Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, “Таван толгой түлш” ХХК тэргүүтэй төрийн болон төрийн бус 30 гаруй байгууллага  оролцож байна.

Өдөрлөгийн үеэр Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн болон холбогдох албаныхан байгууллага бүрийн үйл ажиллагаа болоод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал болгож буй үйлчилгээ, мэдээлэлтэй танилцсан юм.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Өнтэй өвөлжье өдөрлөг” маш олон талын ач холбогдолтой. Тухайлбал, иргэдэд өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангах тухай мэдээлэл, сурталчилгаа хүргэх, өрхийн хэрэглээний дулааныг цахилгаанаар орлуулан, агаарын бохирдлын эсрэг технологийн шийдлүүдийг санал болгохын сацуу төрийн үйлчилгээг газар дээрээс нь үзүүлэх боломжтой юм.

Жишээлбэл, НҮБ-ын  хүүхдийн сан, Дэлхийн банкны “Цэвэр агаар” зэрэг төслийн хүрээнд хэрэгжүүлж буй гэрийн дулаалгын төсөлд хамрагдах иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн, гэрээ байгуулж байна. Түүнчлэн манай байгууллага иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах цэг байгуулсан. Зарим өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.

Тус өдөрлөгт орчны агаарын чанарын явуулын хэмжилтийн станцыг байрлуулан, дизель болон цахилгаан хөдөлгүүрт автобуснаас ялгарч буй тоосонцор, азотын хүчил, хүхэр зэрэгт хэмжилт хийн үзүүлж байлаа. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас Монгол Улсад ганц байдаг явуулын станцаар тогтмол хэмжилт хийдэг.

Тухайлбал, хөл хорионы үед болоод хэвийн хөдөлгөөний үед хэмжилт хийхэд тээврийн хэрэгслээс ялгарах тоосонцор, хүхрийн хэмжээ 4.8 дахин зөрүүтэй байсан талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн М.Отгонбаяр танилцуулав. Тэрээр үргэлжлүүлэн Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөөд хандан “Дизель хөдөлгүүрт автобусыг дахин дизель хөдөлгүүрт автобусаар солиод ямар ч нэмэргүй.

Бүх автобусыг цахилгаан хөдөлгүүрт болгон парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Ингэснээр ялгарч буй хорт бодисын хэмжээ буурах, тээврийн хэрэгслийн утаа, бохирдлоос үүдэлтэй иргэдийн стресс, бухимдал багасах болно. Тиймээс нийслэлийн удирдлагууд парк шинэчлэлт хийхдээ аль болох цахилгаан хөдөлгүүрт автобусыг сонгоорой” гэлээ.

“Өнтэй өвөлжье” өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлэх бөгөөд ирсэн иргэд түлш хэрэглэхгүйгээр дулаан өвөлжих боломжтой технологийн шийдлүүдийг сонирхох, гэрийн дулаалгын хөнгөлөлттэй төсөлд хамрагдах, “Сайн” сайжруулсан түлшний карт болоод угаарын хийн мэдрэгчээ шинээр захиалахаар ирсэн байлаа.

Иргэд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг цаг үеэ мэдэрсэн, чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгааг онцлоод, цаашид энэ төрлийн өдөрлөгийг тогтмол зохион байгуулах, дүүрэг бүрд хийж, иргэдэд илүү ойртон ажиллахыг зөвлөж байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.184.111)
    uvul duhuhuur l sdakuud avtobusaar oroldoj mungu hiih yumdaa
    2021 оны 09 сарын 11 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 2 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 11 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 40 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 41 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 46 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 13 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 33 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top