x

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 225 айлын орон сууц ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “А” хэсэгчилсэн талбайн нэг хэсэг болох 225 айлын орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Хотын дарга Д.Сумъяабазарын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тусгасан байдаг. Энэ хүрээнд Хотын даргын зүгээс гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр ашиглалтад орсон 225 айлын орон сууцыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьсан юм.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны А хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэгчээр 2019 онд “Бүргэд констракшн” ХХК шалгарсан бөгөөд нийт 22.2 га буюу 294 нэгж талбай бүхий газарт 3940 айлын орон сууц, 1520 хүүхдийн сургууль, 640 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн.

Төлөвлөлтийн дагуу эхний ээлжид 62 нэгж талбарыг чөлөөлөн, 225 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Цаашид тус хэсэгчилсэн талбайн төслийн барилга, байгууламжаас гадна оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхдийн тоглоомын болон залуучуудад зориулсан бие бялдраа хөгжүүлэх биеийн тамирын талбай, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм.

Төсөл хэрэгжүүлэгч “Бүргэд констракшн” ХХК нь уг бүтээн байгуулалтуудыг 2026 он гэхэд бүрэн дуусгахаар гэрээнд тусгажээ.

Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар “Иргэд тохилог орчинд амьдрах ёстой. Зөвхөн орон сууц ашиглалтад оруулахаас гадна иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулна гэдэг нь 1-2 жилийн хугацаанд бүрэн дуусах зүйл биш. Төлөвлөлтөө маш зөв хийх шаардлагатай байдаг. “Бүргэд констракшн” ХХК богино хугацаанд эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулан, иргэдэд хүлээлгэн өглөө. Цаашид ч барилгын ажлыг хурдан, чанартай хийж гүйцэтгээрэй” хэмээсэн.

Уг 225 айлын орон сууцыг барихаас өмнө тус байршилд оршин сууж байсан айлуудыг бэлэн орон сууцанд оруулан, газрыг чөлөөлжээ. Дараагийн ээлжийн газар чөлөөлөлтөд хамрагдах 43 айлыг шинээр барьсан орон сууцанд оруулан, газрыг нь чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа талаар “Бүргэд констракшн” ХХК-ийн захирал Ч.Цогтсайхан ярьж байв.

Мөн үеэр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан зарим айлд шинэ байрных нь түлхүүрийг гардуулан өгсөн юм.

Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар нь 2013 оноос өнөөг хүртэл төвийн зургаан дүүргийн гэр хорооллын 27 байршилд 33 төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулан, 2238 нэгж талбарт газар чөлөөлж, 10.514 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Г.Ганхүү болон төсөл хэрэгжүүлэгч “Бүргэд констракшн” ХХК-ийн захирал Ч.Цогтсайхан нар оролцсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. UROLOGIST (197.210.65.24)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com
    2021 оны 09 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 4 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 42 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 43 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 48 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 15 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 49 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 35 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top