x

Өнгөрсөн хоногт нийслэлд угаарын гурван дуудлага бүртгэгджээ

Нийслэлийн хэмжээнд өчигдөр зургаан иргэн угаартсан дуудлага бүртгэгджээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд нэг том хүн, 7-9 насны хоёр хүүхэд, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хоёр том хүн, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд есөн настай хүүхэд тус тус угаарсан дуудлага өгсөн байна.

Уг хэргийг дүүргүүдийн цагдаагийн хэлтсээс шалгаж байгаа юм.

Цаг агаарын байгууллагын мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороотой, сэрүүхэн байх төлөвтэй байна.

Тиймээс тухайн өдрүүдэд айл өрхүүд галлагаагаа хийсэн тохиолдолд угаарын хийнээс урьдчилан сэргийлж, гал бүрэн унтраагүй байхад яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөлөө.

Энэ талаар НАБТГ-ын Дотоод орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Г.Уранцэцэг "Ямар ч төрлийн түлшийг шатаахад угаарын хий ялгарна гэдгийг сануулъя. Зуухан дотор агаарын эргэлт муу, хүчилтөрөгч нь хангалттай биш байх нь угаарын хий үүсэх шалтгаан нөхцөл болдог.

Угаартсан дуудлагын ихэнх нь галлагаа бүрэн зогсоогүй байхад өрхөө бүтээсэн, яндангаа авсан шалтгаантай байдаг.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас нийслэлийн зургаан дүүргийн агаарын чанар сайжруулах бүсийн 199,586 ширхэг угаар мэдрэгч төхөөрөмжийг тарааж, олон удаа гарын авлагад суурилсан зөвлөж, зөвлөгөө өгч ажилласан.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Хамгийн гол нь стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгчийнхээ ажиллагааг сайн шалгаж, унтраахгүй байх, галлагаа бүрэн дуусаагүй үед яндангаа авах, өрхөө бүтээхгүй байхыг анхааруулж байна.

Түүнчлэн байшинтай айлуудад яндангийн малгай заавал байх шаардлагатай. Энэ нь салхитай өдрүүдэд угаар гарахаас сэргийлнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 5 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 13 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 22 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 43 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 44 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 49 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 16 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 36 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top