x

Иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас таван төрлийн цогц төлөвлөгөө гаргасан байна.

Тус цогц төлөвлөгөөнд иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил багтсан юм. Уг ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн орон тооны бус 4500 ажилтныг сургалтад хамруулан, гэр хорооллын айлуудын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгах, зөвлөн туслах ажлыг хийж байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороо нь 31 гудамжтай, 1600 орчим өрх амьдардаг бөгөөд орон тооны бус 34 ажилтан иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.

Тус хорооны ажлын албаны дарга Э.Булгантамир “Манай хорооны орон тооны бус ажилтнууд долоо хоногт 2-3 удаа айлуудаар орж, зөвлөгөө, мэдээлэл өгөх, угаарын хийн мэдрэгчийн бүрэн бүтэн ажиллагааг шалгаж байгаа. Одоогийн байдлаар угаарын хийн эрсдэлд өртсөн айл бүртгэгдээгүй” гэв.

Уг хороонд орон тооны бус ажилтнаар ажиллаж буй Л.Уртнасан Туулын 19 дүгээр гудамжны 27 өрхийг хариуцан, зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг. Сэрүү орох үеэр айлуудын галлагаа эхлэх бөгөөд наймдугаар сараас хойш угаарын хийн эрсдэлээс сэргийлэх сэрэмжлүүлгийг өгсөөр байгаа юм. Тэрээр айлууд борооны улиралд яндангаа аваад, өрхөө битүүлэн галласнаар угаарын хийд өртөх эрсдэл үүсгэж байгаа гэв.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ц.Чулуунцэцэг “Сайжруулсан түлш хэрэглэснээс хойш утаа, тортог хамаагүй багассан. Иргэд түлшээ зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Галаа буруу түлэх, өөр бусад хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас үүдэн угаартах эрсдэл үүсдэг гэж боддог. Манай зуухны дотор шүүр хагарчихсан болохоор өөрсдөө захаас төмөр авч сольсон. Зуухны засвар үйлчилгээг тогтмол хийдэг болох, ширэм, шүүрийн сэлбэгийг боломжийн үнээр худалдаалдаг болоосой гэж хүсэж байна” хэмээн захиж байв.

Тус айлын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгасан Л.Уртнасан “Эднийх босоо яндантай тул хөөлөхөд амархан юм байна. Өөрсдөө ч хөөлөх боломжтой. Угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа бөгөөд ямар нэг зөрчилгүй байлаа” гэв. Тэрээр мөн өндөр настан Ц.Чулуунцэцэгт хандан “Таван толгой түлш” ХХК-ийн 70119400 утсанд хандан зуухны шүүр, ширэмний талаар лавлах, яндангаа хөөлүүлэх захиалга өгөх боломжтой хэмээн зөвлөлөө.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан хэрэгжүүлж буй иргэдийг угаарын хийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил ийнхүү төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Мөн иргэдийн агаарын бохирдолтой холбоотой мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр  есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөг зохион байгуулах юм.

Түүнчлэн Нийслэлийн Онцгой байдлын газраас галлагааны улирал эхэлж буйтай холбогдуулан гэр хорооллын иргэдийг угаарын хийн хордлого, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийн, заавар, зөвлөмж өгөн ажилладаг. “Угаарын хийн хордлогод өртсөн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад хүргэдэг. Иргэд галлагаагаа зөв хийж, угаар мэдрэгчээ тогтмол ажиллуулж байгаатай холбоотойгоор угаарын хийн хордлогод өртөх нь багассан. Цаашид ч зориулалтын зууханд сайжруулсан түлшээ хэрэглэх, угаар мэдрэгчээ тогтмол ашиглах шаардлагатай байна” хэмээн НОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Идэрмөнх ярилаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 6 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 14 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 23 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 18 цаг 44 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 19 цаг 45 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 19 цаг 50 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 17 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 20 цаг 51 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 37 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top