x

Л.Энх-Амгалан: Төрийн алба цомхон байхыг Төрийн албаны зөвлөл дэмжихгүй байна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цомхон багаар ажиллах бүтцийн өөрчлөлтийг Засгийн газраар батлуулжээ. Гэвч энэ асуудалд Төрийн албаны зөвлөл эсрэг байр суурьтай байгаа аж.

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа төрийн албаны шинэчлэлийн гол эрх зүйн орчныг хийж өгсөн. Сайд болоод энэ шинэчлэлийг яамнаасаа эхэлье гэж зориглосон. Үнэндээ ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй цөөн хүний нуруун дээр төрийн ажил явж байгаа. Ажил хийдэггүй хүмүүсийг монголын төр тэжээх ёсгүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө.

Бүтцийн өөрчлөлт хийж чадварлаг багтай ажиллахыг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн байхад Төрийн албаны зөвлөлийн түшмэдүүд шинэчлэлийнхээ эсрэг байгаад суурьтай байгаад харамсаж байна.

Сонгууль бүрийн дараа улстөрийн шалтгаанаар халагддаг мянга мянган иргэдийнхээ төлөө юу ч дуугардаггүй байж шинэчлэл хийе гэхээр яамдын угжны хурга шиг дарга нарыг өмөөрч төрийн албаны шинэчлэлийн өмнө бул чулуу шиг хөндөлсдөг байж таарахгүй.

Монгол төрийн албанаас шалгалт авсан, сорилт болсон цаг үед бид амьдарч байна. КОВИД-ын үед 30 хувиар ажиллаад үлдсэн нь зайнаас ажиллаж болдгийг бид мэдэрлээ. Магадгүй төрийн албаны зарим үйлчилгээ цахим болсноор авлига хүнд суртал багассан. Иргэд ийм боломж байдаг юм байна гэдгийг мэдэрсэн.

Төрийн алба бол цомхон чадварлаг байх ёстой гэж боддог. Боловсрол, шинжлэх ухааны яам гэхэд 12 газартай байсныг нэгтгээд 8 газартай, 120 орчим хүнтэй байсныг 88 болгох бүтэц батлуулсан. Яамд, агентлагууд бодлогын гэхээс илүү хэрэгжүүлэгч болсон. Манай яам гэхэд ихэнх цагаа тендер шалгаруулахад зарцуулдаг байсан.

Тийм учраас яам нь яг бодлогын яам шиг ажиллаад хэрэгжүүлэгч агентлаг нь тусдаа ажиллах нь зөв гэдэг үндэслэлээр бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөсөн. Энэ дээр Төрийн албаны зөвлөл манлайлж оролцох байх гэж ойлгосон ч цагаа тулахаар өөр юм байна. Харамсалтай нь, Төрийн албаны зөвлөл нь өөрөө яамыг цомхон чадварлаг багаар ажиллуулах хүсэлгүй. Уг нь энэ цомхон чадварлаг болгох шинэчлэл бол яамдын түүхэнд хийгдэж байгаа анхных нь. Гэтэл манлайлж оролцох ёстой Төрийн албаны зөвлөл нь эсрэг байр суурьтай байгаад үнэхээр харамсаж байна" хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 23 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 1 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 2 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 7 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 34 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 54 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top