x

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаанаас Хотын захиргааг он дуусхаас өмнө нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Тэрээр "Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг  2021 оны Арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа. Нүүлгэн шилжүүлэхтэй холботоой зардлыг шийдэхийг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосон.

Мөн ХААИС-ийн харьяа зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн харьяа зарим сургуулийг Өмнөговь аймаг зэрэг орон нутаг руу шилжүүлэх замаар төвлөрлийг сааруулах шийдвэр гаргалаа. БШУ-ы сайд Л.Энх-Амгаланд холбогдох тооцооллыг хийхийг үүрэг болгосон" гэлээ.

Хотын захиргааг нүүлгэх шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хотын захиргааны хэчнээн байгууллага эхний ээлжинд нүүх вэ?

-Нийслэлийн төр захиргааны 16 агентлаг бий. Эдгээр байгууллагын 900 гаруй ажилтан, албан хаагч Яармаг руу шилжих шийдвэр гаргалаа. НЗДТГ-аас бэлтгэл ажлыг хангаж, 12-р сарын 31-ний дотор үе шаттайгаар нүүж, төвлөрлийг сааруулахад хувь нэмэр оруулж ажиллана.

-Яармагийн замын түгжрэл улам нэмэгдэх асуудлыг тооцсон уу?

-Яармагт төлөвлөлтийн алдаа гарсан нь үнэн. Замын түгжрэл, ачааллыг нэмэхгүйн тулд цагийн хуваарийн зохион байгуулалт хийх тухай хамгийн түрүүнд яригдаж байна.

-Нүүлгэн шилжүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ?

-Шинэ барилга гурван блок хэсэгтэй бөгөөд нэг блок нь ашиглалтад орсон. Бусад ажлын явц 70 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар өдөрт 3000-5000 иргэн үйлчлүүлдэг. Голдуу иргэдэд үйлчилдэг салбар, нэгжүүдийг эхний ээлжинд нүүлгэхээр төлөвлөж байна. нүүлгэн шилжүүлэлтийг үе шаттайгаар зохион байгуулж, ирэх намар гэхэд бүрэн нүүж дуусах юм.

-Нийслэлийн Засаг захиргааны байруудыг ямар зориулалтаар ашиглах вэ?

-Хангарьд ордон бол нийслэлийн өмч учир хэрхэх шийдвэрийг НИТХ-аас гаргана. Өнгөрсөн жил дуудлага худалдаагаар худалдахаар төлөвлөсөн.

-Хангарьд ордныг ямар үнээр худалдахаар төлөвлөсөн бэ?

-Хоёр жилийн өмнө анхны үнэлгээ өнгөрсөн жил 46 тэрбум төгрөгөөр тогтсон. Энэ жил яаж тогтохыг тодорхой хэлж мэдэхгүй байна.

Ийнхүү Засгийн газрын хуралдаанаас Хотын дарга Д.Сумъяабазарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгов.

  1. “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны оффисын талбай болон иргэд олон нийтэд зориулсан талбайн дутуу ажлыг 2021 оны аравдугаар сард багтаан дуусгах.
  2. “Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор”-ын “А” хэсгийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагуудыг цогцолборын “Б” хэсгийг дуусах хүртэл талбайн зохицуулалт хийж 2021 оны 12 дугаар сарын 31-ны дотор багтаан нүүлгэн шилжүүлэх үүрэг өглөө.

Хотын захиргааг Яармаг руу нүүлгэн шилжүүлэх нь түгжрэлийг бууруулах томоохон хүчин зүйл гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top