x

Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон орон нутагт саадгүй нэвтрүүлэхийг даалгажээ

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад дараах үүрэг, даалгавар өгчээ.

Тодруулбал, 

  1. Аймаг, сумдын удирдлагууд ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, аж ахуйн нэгж, айл өрх, иргэдийн хураасан үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн мэдээг үнэн зөв шуурхай гаргаж улсын нэгдсэн мэдээ тайланд тусгуулахад анхаарах,

  2. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан боловсруулсан ургац хураалтын үед баримтлах технологийн ерөнхий зөвлөмж, 9, 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тариаланчдын хүртээл болгох арга хэмжээг  шуурхай хэрэгжүүлэх,

  3. Засгийн газрын 2021 оны 235 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэн ургац хураалтын ажилд оюутан, сурагчид, цэргийн албан хаагчид, ажилгүй иргэдийг татан оролцуулах ажлыг үр дүнтэй зохион байгуулах, тэдгээрийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах,

  4. Хураалтын ажлыг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулахтай холбогдуулан ургац хураалтад ажиллах тариаланчид, ногоочид, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг Ковид-19 вакцины гурав дахь тунд эхний ээлжид хамруулах,  тэдгээрт зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,

  5. Намрын ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны нөөцийг бүрдүүлэх, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах, ургацын ажлын дундуур өр авлага, төлбөр тооцоо хийж эрчим хүчний хязгаарлалт хийхгүй байх зохицуулалтын  арга хэмжээ авч ажиллах,

  6. Үргэлжилсэн бороо орж үер ус ихтэй байгаа энэ жилийн онцлогийг харгалзан ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн эвдрэл гэмтлийг шалгаж тодруулах, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргаж эх үүсвэрийг нь шийдвэрлүүлэн засварын ажлыг шуурхайлах, авто болон төмөр замын ургац тээврийн хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангах, саатал гаргахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авах,

  7. Буудай хадгалах агуулах, элеваторуудын хатаалгын тоног төхөөрөмжийг бэлэн байдалд оруулж намрын ургацаас чанар сайтай үрийн болон хүнсний буудайн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах,

  8. Ургац хураалтын үед ашиглагдах жин хэмжүүр, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг яаралтай хийж дуусган ургац хүлээн авахад бэлэн болгох,

  9. Ургац хураалтын явцад тариаланчдыг цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллээр тогтмол хангах, мэдээллийг түгээх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх,

  10. Үр тариа, төмс, хүнсний ногооны тээврийг нийслэл болон томоохон хотуудад саадгүй нэвтрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах,

  11. Төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих, иргэдийг чанар сайтай шинэ ургацын ногоогоор хангах  зорилгоор  нийслэл хот, төв суурин газруудад ажиллаж буй борлуулалтын цэг, өргөтгөсөн худалдааны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зохион байгуулан ажиллах,  

  12. Сортын хянан баталгааг хугацаанд нь хийж дуусгах, дараа оны тариалалтад зориулан нөөцлөх үрийн цэвэрлэгээг шалгаж стандартад тэнцүүлэх, ногооны зоорь, агуулах, үтрэмийн цэвэрлэгээ ариутгал, бүтээгдэхүүний хадгалалтад хяналт тавьж ажиллах,

  13. Ургац хураалтын ажлын явц болон үр дүнг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай дамжуулж олон нийтэд хүргэх, тариалангийн салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг сурталчлах чиглэлээр хамтран ажиллах,  

  14. Таримлын болц, цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор хураалтын ажил 9 дүгээр сарын 15 хүрч жигдрэхээр байгаа тул ургацыг мал амьтнаас хамгаалах  ажлыг орон нутагт үр дүнтэй зохион байгуулах,

  15. Ургацын комиссын гишүүд нь өөрийн байгууллагын холбогдох албан тушаалтныг улсын ургацын төв штабтай байнгын холбоотой ажиллуулж, мэдээ мэдээлэл солилцох, шуурхай зохион байгуулалтын арга хэмжээг авах нөхцөлийг бүрдүүлэх,

  16. Ургацын комиссын гишүүд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх ажлыг хариуцлагатай зохион байгуулж, хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг тариаланчид, олон нийтэд тогтмол хүргэх, энэхүү албан даалгаварын биелэлтийг 11 дүгээр сарын 25-ны дотор Улсын ургацын комисст ирүүлэхийг даалгаж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 23 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 31 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 40 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 1 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 2 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 7 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 34 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 54 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top