x

Угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох үйлчилгээ үзүүлэх “Өнтэй өвөлжье” өдөрлөг болно

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ.

Иргэд сайжруулсан түлшийг сайн шийдэл гэсэн үнэлгээ өгч, нүүрс түлснээс сайжруулсан түлш түлэх нь илүү гэж үзсэн байна.

Өнгөрсөн онд цар тахлын дэгдэлтээс үүдэн 75 хувиар хөнгөлсөн сайжруулсан шахмал түлшний үнийг энэ жил мөн 50 хувиар хөнгөлж, шуудайг нь 1,875 төгрөгөөр борлуулж байгаа юм.

Судалгаагаар айл өрхүүд  долоо хоногт дунджаар зургаан шуудай нүүрс түлдэг бөгөөд үүнийг хөнгөлөлттэй үнээр тооцвол 11,250 төгрөгийн түлш хэрэглэдэг гэсэн үг. Энэхүү тооцоог 150 ам метр хүртэлх талбайтай амины сууц, монгол гэрт амьдарч буй айлуудын долоо хоногийн хэрэглээнд тулгуурлан гаргажээ.

Нийслэлийн хэмжээнд уржнан жилийн өвөл /2019-2020 оны галлагааны улиралд/ 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол ноднин жил /2020-2021 оны галлагааны улиралд/ 708 мянган тонн болж нэмэгджээ. 

Түүнчлэн энэ жилийн хувьд түлш борлуулах цэгийн тоо нэмэгдэж, 686 болсны сацуу түлш тээвэрлэх компанийн тоо 22 байсныг 35 болгосон. Есдүгээр сарын 2-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 29,180 тонн сайжруулсан түлш нөөцөлсөн байна. Нөөцийн хэмжээг есдүгээр сарын 15 гэхэд 53 мянган тонн, 20-ны дотор 60 мянган тонн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Нийслэлийн агаарын чанарын бүсэд зургаан дүүргийн орон тооны бус 4,500 ажилтан ажилладаг. Тэдгээр ажилтнууд есдүгээр сарын 15-наас өмнө бүх айл өрхөөр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлын талаар мэдээлэх үүрэгтэй ажиллаж буй юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн анхаарлыг татах үүднээс есдүгээр сарын 11, 12-нд Сүхбаатарын талбайд “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн түлшний гэрээ, “Сайн” карт, угаар мэдрэгчийг нөхөн авах, олгох зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Одоогийн байдлаар өдөрлөгт оролцох хүсэлтийг 20 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд шинэ техник, технологи, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бизнесээ танилцуулах юм.

Түүнчлэн Дэлхийн банкны “Цэвэр агаар” төсөл, НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй төслийн талаарх танилцуулга, гэр дулаалах технологийг олон нийтэд сурталчилж, гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.  

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 18 цаг 22 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 18 цаг 30 мин "Хараал хүрсэн хот" 18 цаг 39 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 19 цаг 0 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 20 цаг 1 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 20 цаг 6 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 20 цаг 33 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 21 цаг 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 21 цаг 53 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top