x

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг цэргийн байгуулалд хамааруулах судалгаа хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны Наймдугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар захирамжаар “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан билээ.

Тус ажлын хэсгийн ахлагчаар Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр, орлогч даргаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх Ц.Тогоо нарын удирдлагад Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын төлөөл оролцон ажиллаж байна.

“Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны Наймдугаар сарын 19-ний өдрийн А/126 дугаар тушаалаар журмын төсөлд санал боловсруулах “Дэд ажлын хэсэг”-ийг байгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд цэргийн цол олгох журмын хэрэгжилт, цэргийн цолны зохистой харьцааны талаарх танилцуулга, холбогдох судалгааг гаргах ажлыг зохион байгуулж байна.

Дээрх ажлын хүрээнд Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудад цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд мониторинг хийх дэд ажлын хэсгийн ахлагч, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа, Ж.Болдбаатар, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга Т.Мөнхбаяр, Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хуулийн хэлтсийн дарга Г.Энхболд нар 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан хуваарийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт ажиллаж, байгууллагын хэмжээнд цэргийн цол олгох журмын хэрэгжилт, цэргийн цолны зохистой харьцааны талаарх таницуулга болон холбогдох судалгаа, мэдээлэлтэй танилцлаа.

Мөн энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа, Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын хуулийн хэлтсийн дарга Г.Энхболд, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга Т.Мөнхбаяр нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Мониторинг хийх ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгох журмын хэрэгжилт, цэргийн цолны зохистой харьцааны талаарх танилцуулгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Батбямба, Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл нар танилцуулж, холбогдох албан тушаалтнууд оролцов.  

Дэд ажлын хэсгийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төрийн цэргийн байгуулалд хамааруулах үндэслэл шаардлагын талаар судалгаанд суурилсан санал боловсруулан үндсэн ажлын хэсэгт танилцуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 20 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 38 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 58 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top