x

Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр 712 айлын ногоон орон сууц барина

НИТХ-ын Тэргүүлэгчид өчигдөр цахимаар хуралдлаа.

Хурлаар Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн тухай болон Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төслийн зээлийн хэлэлцээний тухай хэлэлцэв.

Төслөөр 712 айлын ногоон орон сууц барина

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж,  хэлэлцүүлсэн юм. 

Төслийг Сонгинохайрхан дүүргийн VI хороо, Ханын материал орчмын дөрвөн га газарт хэрэгжүүлэх бөгөөд тус газарт 712 айлын орон сууц барина.

Тэдгээрийн 142 айлын орон сууц нь түрээсийн, 570 айлын орон сууц нь түрээслээд өмчлөх, 35 орон сууцыг тусгай хэрэгцээт иргэдэд зориулахаар төлөвлөсөн байна.

Төслийн хүрээнд 292 автомашины дулаан зогсоол, 740 ам метр худалдаа үйлчилгээний хэсэг, эмэгтэйчүүд, хүүхдэд зориулсан 300 ам метр төв, 250 хүүхдийн ор бүхий цэцэрлэг барих юм. Эдгээр барилга, байгууламжууд нь төвлөрсөн хангамж, үйлчилгээнд холбогдсон, эрчим хүчний үр ашигтай зарцуулалттай байна. Уг асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж, дэмжлээ.

Нийслэлийн авто замын шинэчлэлтийн төслийг дэмжлээ

“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн танилцуулж, дэмжлэг авсан. Улаанбаатар хотын гудамж, авто замын цогц шинэчлэлт, нийтийн тээврийн систем, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, зураг төсөл, судалгааны ажлыг багтаасан томоохон төслийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм. Төслийн нийт санхүүжилт 115 сая ам.доллар байх бөгөөд 100 сая ам.долларыг гадаадын банкны зээлээр санхүүжүүлэх бол Монголын талаас үлдэж буй санхүүжилтийг гаргах юм байна.

Төслийн хүрээнд Баянхошуу, Өнөр хорооллын замуудыг дөрвөн эгнээ, Нарны замыг өргөтгөж, 4-6 эгнээтэй болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн  нийтийн тээвэр тусгай замаар явдаг болохын сацуу гэрлэн дохиог шинэчилж, явган хүн болон дугуйн замаар зорчигчдод аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэхээр тооцоолсон байна. Өнөөдөр хотын төвийн авто замын ачааллын голыг нугалж буй Энхтайваны өргөн чөлөөний замын даац л гэхэд хүчин чадлаасаа 3-4 дахин өндөр байгаа аж. Тиймээс Нарны замыг өргөтгөж, баруун болоод зүүн тийш 4-6.9 км-ээр уртасгах гэнэ.

Мөн Яармаг-ТЭЦ-IY-ийн замыг гүүрээр холбож, босоо коридор нэмэхээр төлөвлөсөн байна. Энэ мэт нийслэлийн авто замын шинэчлэлийг ажлыг дэмжих нь зүйтэй гэдэгт НИТХ-ын Тэргүүлэгчид санал нэгдэж, дэмжлээ. Уг асуудлыг ойрын хугацаанд НИТХ-аар хэлэлцэхэд бэлдэхийг холбогдох албаныханд даалгав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 22 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 22 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 22 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 22 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 23 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Өчигдөр 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Өчигдөр 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Өчигдөр 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Өчигдөр 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top